Пакистаны ерөнхий сайд баривчлагдлаа
- 2013-01-17
- Дэлхий
- 0
Пакистаны дээд шүүх Ерөнхий сайд Ража Первез Ашрафыг баривчлах тушаал
гаргажээ. Энэ дагуу Ерөнхий сайдыг 15 албан тушаалтны хамт залилангийн
хэрэгт буруутган баривчилсан байна.

Ерөнхий сайд Ража Первез Ашрафыг 2010 онд Ус, эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа цахилгаан станцын төслүүдийг баталж залилан хийсэнд буруутгасан бөгөөд тэрбээр үүнийг үгүйсгэсэн байна. Ража Первез Ашраф өнгөрөгч оны зургадугаар сарын 22-нд Ерөнхий сайдад томилогджээ.
Учир нь өмнөх Ерөнхий сайд Юсуф Раза Гилани Ерөнхийлөгч Асиф Али Зардарийг авлигын хэрэгт буруутгаж зарга үүсгэсэн ч энэ нь бүтэлгүйтсэний улмаас албан тушаалаасаа огцорсон юм.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (1)
(122.201.18.196)
шал дэмий юм бичих юмаа