Паралимпийн холбоо ном гаргахаар болжээ

   Монголын паралимпийн холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй, паралимпийн тамирчдын хурд, хүчний бэлтгэл” нэртэй ном гаргахаар болжээ.
   Монголын паралимпийн холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй, паралимпийн тамирчдын хурд, хүчний бэлтгэл” нэртэй ном гаргахаар болжээ. Бээжингийн олимпоор анхны аваргаа өлгийдөн авсан Монголын паралимпийн холбоо Лондоны олимпод ч чамлахааргүй амжилт үзүүлж Б.Урантунгалаг, Жавзмаа нар шагналт байрт шалгарсан. Мөн дэлхийн цом, олон улсын тэмцээн уралдаанаас найман медалийг эх орондоо авчирсан.
   Тиймээс тус холбоо өнгөрсөн оны амжилт, алдаа дутагдал, дараагийн тэмцээн уралдаандаа зориулж гарын авлага, ном бүтээхээр шийджээ. Энэхүү ном нь спортын мастер Д.Төмөр, Б.Батдорж нарын судалгааны материалаас бүрдэх аж. Уг номд хүний биеийн бүтэц болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд хурд, хүчээ сайжруулахад ямар дасгал хөдөлгөөн хэрэгтэй, хэрхэн бэрхшээлийг туулж ялалтад хүрэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг агуулах юм.
    Паралимпийн холбооноос энэ жил олон улсын гурав, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • мэддэг хүн (202.179.27.24)

    2014-02-24

    Урантунгалаг хөгжлийн бэрхшээлгүй, цоо бүр цоо эрүүл хүн шүү. Эх сурвалжаа сайн судлаач, Наад 2 хүн чинь монголын лидер архичид шүү??? хулхидуулав. Батдоржид ямар судалгаа бдгийн. Олимпид авч орсон тамирчин нь 3 удаа шидээд жадаа зоож чадаагүй л ирсийнштээ одоо бас энэ хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглох ямар тактик боловсруулж байгааг анхаарах бизээ.