ОХУ өдөр бүр 50 мянган ам.долларын торгууль төлнө
- 2013-01-18
- Дэлхий
- 0
...Йосеф Ицхок Шнеерсон 1950 онд нас барсны дараа түүний охины нөхөр Менахем Мендл Шнеерсон “Хабад-Любавич” хөдөлгөөний долоо дахь буюу сүүлийн тэргүүнээр ажиллаж байгаад 1994 онд таалал төгсчээ. Үндсэндээ Менахем Мендл Шнеерсоны дараа энэ шашны урсгал мөхжээ...

Мөн түүнд эртний ховор бүтээлүүдээс гадна өмнөх удирдагчдаас өвлөгдөн үлдсэн шашин, зөн билгийн хосгүй бүтээлүүд байжээ. Одоо эдгээр бүтээл ОХУ-ын Улсын цэргийн архивт хадгалагдаж байгаа аж. Өнгөрөгч 2011 оны долдугаар сард АНУ-ын нэгэн шүүх ОХУ-ын Засгийн газрыг эдгээр бүтээл буюу ойролцоогоор 12 мянган ном, 50 мянган бичиг баримтыг буцаан өгөх шийдвэр гаргаж байжээ. Харин өнгөрөгч лхагва гаригт нийслэл Вашингтон хотын төвийн Колумбын тойргийн шүүх энэ шийдвэрийг дэмжиж дээрх цуглуулгыг АНУ-д шилжүүлэн өгтөл өдөр бүр 50 мянган ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Хэдийгээр 2011 онд ийм шийдвэр гарсан ч ОХУ-ын соёлын байгууллагууд еврейн шашны удирдагчийн бүтээлийг АНУ-д шилжүүлэхээс татгалзжээ.
Йосеф Ицхок Шнеерсон 1950 онд нас барсны дараа түүний охины нөхөр Менахем Мендл Шнеерсон “Хабад-Любавич” хөдөлгөөний долоо дахь буюу сүүлийн тэргүүнээр ажиллаж байгаад 1994 онд таалал төгсчээ. Үндсэндээ Менахем Мендл Шнеерсоны дараа энэ шашны урсгал мөхжээ. Гэхдээ чухал ном, баримтууд нь ОХУ-д байгаа юм.
Йосеф Ицхок Шнеерсон 1927 онд ЗХУ-аас хөөгдөж, ховор номын цуглуулгын хамт Латви, Польшид амьдарч байгаад Германд суурьшжээ. Харин 1945 онд Зөвлөлтийн улаан арми нацист Германыг буулган авах үеэр номнуудыг хураан авсан аж. Юутай ч АНУ-ын конгрессийн дээд танхим Сенатын зөвлөл Америкийн хасидизм шашныг үндэслэгч Йосеф Ицхок Шнеерсоны ховор номуудыг буцаан өгөхийг хүссэн хоёр ч захидлыг 1992, 2005 онд Москвад илгээж байжээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)