Малийн асуудлаархи шуурхай зөвлөгөөн эхэллээ

Малид цэрэг оруулах асуудлыг хэлэлцэх Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд нарын шуурхай зөвлөгөөн өчигдөр эхэллээ.
Малид цэрэг оруулах асуудлыг хэлэлцэх Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд нарын шуурхай зөвлөгөөн өчигдөр эхэллээ. Брюссельд болсон уулзалтаар босогчидтой тэмцэхэд Малийн Засгийн газарт туслах, цэргүүдийг сургах асуудлыг голчлон хэлэлцжээ.
Түүнчлэн Европын холбооны уг даалгаварт Франц Улс нэгдэхээ илэрхийлж цэрэг илгээхээр болсон байна. Николя Саркози огцорч Францын Ерөнхийлөгчөөр Франсуа Олланд томилогдсоны дараа тус улс хилийн чанад дахь олон улсын цэргийн ажиллагаанаас бие бүрэлдэхүүнээ татаж, иймэрхүү ажиллагаанд оролцохгүй хэмээж байсан юм.
Юутай ч Европын холбоо ирэх сарын сүүл юмуу гуравдугаар сарын эхээр Малийн нийслэл Бамако уруу 200 орчим цэргийн сургагч, тэдний аюулгүй байдлыг хангах 400- 500 цэрэг илгээхээр эцэслэн шийдсэн байна. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрөгч сард Малид 3300 цэрэг илгээх шийдвэр гаргасан юм.
Учир нь Малийн босогчид буюу омгуудын толгойлогчид газар нутгийн гуравны хоёр орчим хэсгийг багтаасан Азавад хэмээх улс байгуулснаа зарлаж тусгаар тогтнохоор тэмцэж байгаа юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)