Ядууст 20 сая га газар өгөхийг шаардав

Колумбын босогчид ядуу иргэдэд 20 сая га газар үнэ төлбөргүй олгохыг эрх баригчдаас шаарджээ.
Колумбын босогчид ядуу иргэдэд 20 сая га газар үнэ төлбөргүй олгохыг эрх баригчдаас шаарджээ. Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу “ФАРС” бүлгийн төлөөлөгч Хесус Сантрич тэргүүтэй босогчид Засгийн газрын албаныхантай Кубын нийслэл Гавана хотод хэлэлцээ хийх үеэр ядуу тарчиг амьдралтай фермерүүдэд малаа маллах газар олгохыг шаардаж, энэ шаардлага хэлэцээрийн гол нөхцөлийн нэг байх болно гэжээ.
Колумбын эрх баригчид хэд хэдэн нөхцөлд буулт хийж гал зогсооход бэлэн байгаагаа мэдэгдсэний дараа “ФАРС” бүлэг Засгийн газартай хэлэлцээр хийж эхэлжээ. “ФАРС” бүлэг 1964 онд Коммунист намын орон нутгийн салбарын цэргийн жигүүрээр байгуулагдсан ч удалгүй хууль бус үйлдлүүд хийх болжээ.
Тиймээс Засгийн газар уг бүлэгтэй тэмцэж эхэлсэн агаад одоо хүртэл дарж чадаагүй юм. Ууланд бүгдэг уг байгууллага хар тамхи тариалж хууль бусаар хил давуулах, хүн барьцаалах зэргээр санхүүждэг байна. Одоогийн байдлаар энэ бүлэг харьцангуй цөөн буюу 9200 орчим гишүүн болжээ. Дашрамд дурдахад, АНУ-ын төрийн департамент 2001 онд энэ бүлгийг террорист байгууллагуудынхаа жагсаалтад оруулсан юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)