Хятадын эдийн засгийн өсөлт 13 жилийн доод хэмжээнд хүрлээ
- 2013-01-18
- Дэлхий
- 0
Дэлхийн хамгийн том эдийн засаг Хятад улсын өсөлт сүүлийн 13 жилийн доод хэмжээндээ хүрлээ.

Дэлхийн хамгийн том эдийн засаг Хятад улсын өсөлт сүүлийн 13 жилийн доод хэмжээндээ хүрлээ. 2011 онд эдийн засгийн өсөлтийн хувь 9.3 байсан бол 2012 онд 7.8 болж буурсан. Хятадын Засгийн газраас мэдэгдэж байгаагаар арга хэмжээ аль хэдийнэ авч эхэлсэн бөгөөд энэ оны сүүлийн хагаст л үйлчилж эхлэх бололтой. 2013 он дөнгөж гараад байгаа ч өсөлт 7.4 хувьтай байх магадлалтай байна. Үүнээс үүдэн дэлхийн эдийн засаг ч өндийхгүй нь бололтой гэх айдас эдийн засагчдын дунд яригдаж байна. BBC агентлагт өгсөн судлаачын ярилцлаганд "Хятадын эдийн засаг сүүлийн 30 жилд дунджаар 10 хувьтай өсч байсан ч сүүлийн жилүүдэд буурах болсон. Хятадын эдийн засаг шилжилтийн эгзэгтэй үе дээрээ ирээд байна" гэжээ. Мөн АНУ, Европын эдийн засаг уналттай байгаа энэ үед Хятадын бараа бүтээгдэхүүний гадаад эрэлт буурч байгаа тул Хятадын эдийн засаг дотоодоо хүчирхэгжүүлэх бодлого баримталж байгаа талаар судлаачид ярьсан байна.
Б.БАТ

Сэтгэгдэл (0)