Хойд Солонгос Австралид ЭСЯ нээхийг хүсэв

Пхеньяний албаныхан Австралийн Канберра хотод Элчин сайдын яам дахин нээх хүсэлтээ байгаагаа уламжилжээ.
Пхеньяний албаныхан Австралийн Канберра хотод Элчин сайдын яам дахин нээх хүсэлтээ байгаагаа уламжилжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Боб Карр хэвлэлийнхэнд мэдэгдэж, “Засгийн газар Хойд Солонгосын хүсэлтийг ойрын хугацаанд авч хэлэлцэнэ” гэжээ.
Хойд Солонгос Австрали Улстай 1974 онд дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яам харилцан нээж байжээ. Гэсэн ч хэдхэн жилийн дараа Хойд Солонгос Австралийн дипломатчдыг хөөж, Канберра дахь Элчин сайдын яамаа хаасан байна. Хэдийгээр Хойд Солонгос 2002 онд Австрали дахь Элчин сайдын яамаа дахин нээсэн ч 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын улмаас хаасан юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)