Бодибилдинг, фитнесийн шилдэг тамирчид Монголд өрсөлдөнө
- 2013-01-18
- Спорт
- 0
Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ээлжит тэмцээнийг ирэх аравдугаар сард манай улсад зохион байгуулахаар болжээ.
Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ээлжит тэмцээнийг ирэх аравдугаар сард манай улсад зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Рауф Буняталиев манай улсад хүрэлцэн ирж бэлтгэл ажилтай танилцлаа. Тэрбээр “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах болсондоо баяртай байна. Тэмцээнийг Монголын Засгийн газар дэмжиж байгаа гэсэн. Тиймээс олон орны тамирчид оролцох тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулна гэдэгт найдаж байна. Бид тэмцээнээ Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар шийдлээ. Ерөнхийдөө тэмцээний бэлтгэл ажил сайн байна” хэмээсэн юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг залуучууд болон ахмадын гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулах аж. Залуучуудын насны ангилалд 19-21 насны шинэ залуу тамирчид оролцоно. Харин ахмадын ангилалд бодибилдинг, фитнесээр олон жил хичээллэсэн тамирчид 40, 50, 60 гэсэн насны ангиллаар өрсөлдөх ажээ. Энэхүү ангилал өрсөлдөөнтэй болдог төдийгүй үнэмлэхүй жингийн аваргад ахмад тамирчид өндөр амжилт гаргадаг байна.
Тэмцээнд оролцох тамирчдын нэр одоогоор тодроогүй ч 60 орны 300 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн урьдчилсан мэдээ гаргажээ. Дэлхийн аваргад өрсөлдөх баг, бүрэлдэхүүний нэрс ирэх долдугаар сарын сүүлээр эцэслэн гарах юм байна. Манай улсыг төлөөлөн өрсөлдөх тамирчид ирэх тавдугаар сард болох улс, Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа тодорхой болох юм.
Иймд тамирчид одоогоор хувийн бэлтгэлээ ханган хичээллэж байгаа ажээ. Олон улсын бодибилдинг, фитнесийн холбоо 1946 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 90 гаруй орны үндэсний олимпийн хороотой хамтран ажилладаг. Тус холбоо жил бүр 1000 гаруй тэмцээн зохион байгуулдаг ажээ.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (2)
зүрх судас (202.9.47.131)
Маргааш 13 цагаас эрүүл мэндийн лекцтэй. Тус лекцээр бүх төрлийн эмгэгүүдийн талаар ярилцаж болох ба Ялангуяа зүрх судас буюу СУДАСНЫ ХАТУУРЛААС шалтгаалах -тархи, мэдрэл - Зүрх судас - даралт ба хуян - цусны өтгөрөл болон өөхлөлт /холестрин/ зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх бүтээгэдэхүүний талаар АУ-ны доктортой дэлгэрэнгүй ярилцах боломжтой. Лекц үнэ төлбөргүй 96665038, 99138391, 88138393, 98607352
зүрх судас (202.9.47.131)
Маргааш 13 цагаас эрүүл мэндийн лекцтэй. Тус лекцээр бүх төрлийн эмгэгүүдийн талаар ярилцаж болох ба Ялангуяа зүрх судас буюу СУДАСНЫ ХАТУУРЛААС шалтгаалах -тархи, мэдрэл - Зүрх судас - даралт ба хуян - цусны өтгөрөл болон өөхлөлт /холестрин/ зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх бүтээгэдэхүүний талаар АУ-ны доктортой дэлгэрэнгүй ярилцах боломжтой. Лекц үнэ төлбөргүй 96665038, 99138391, 88138393, 98607352