Селена Гомез: Надад Тейлор Свифт байдаг нь аз
- 2013-01-18
- Дэлхий
- 0
20 настай дуучин Селена Гомез "Nylon" сэтгүүлд ярилцлага өгчээ.

20 настай дуучин Селена Гомез "Nylon" сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр саяхан найз хөвгүүн Жастин Биебэрээс салсан билээ. Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Тейлор Свифт бид 2 нэг цаг үед адил байдалд ороод байгаа. Бид дуучны карьерээс илүүтэй найз хөвгүүн амьдралын талаар ярилцлаж, санаа нийлж байдагт би баярладаг. Надад Тейлор Свифт шиг найз байдаг нь аз" хэмээжээ.

Мөн түүний тоглосон "Spring breakers" киноны шинэхэн трэйлэр гараад байгаа. Тэрхүү кино нь нэлээд задгай кино болсон бөгөөд коллежийн оюутнууд хаврынхаа амралтаа зугаатай өнгөрүүлэхийн тулд зоогийн газар дээрэмдсэнээр үйл явдал өрнөдөг юм.

Коллежийн 4 найз хамтдаа Флоридын эрэг орж, хар тамхи хэрэглэн шоугаа хэтрүүлснээр нэг л мэдэхэд шоронд орсон байдаг юм. ингээд киноны трэйлэрийг хүлээн авна уу.
Б.БАТ

Сэтгэгдэл (2)
Altan-Shagai (122.201.18.129)
yu
zz (103.10.21.30)
Ene huurhun ohinj togloson kinoni hvvhdvvded zoriulsan yumnuud bdag harin shine kino bas baby"s bwal ontsgui