Ливерпүүлийн том ялалт
- 2013-01-20
- Спорт
- 0
Өмнөх тойрогтоо хэзээд сонирхолтой болдог, олон жилийн түүхтэй, үзүүштэй харууштай, байнгын тэмцэл дунд явагддаг гэдгээрээ алдаршиж Английн дерби гэгдэх болсон чухал тоглолтондоо заналт өрсөлдөгч Манчейстер Юнайтед клубт ялагдаад байсан Ливерпүүл клуб Премьер Лигийн 23-р тойргийн хүрээнд өөрсдийн Энфильд цэнгэлдэхдээ Норвич Ситиг хүлээн авч 5:0 ээр бут ниргэн буцаалаа. Тоглолтонд Ливерпүүлээс Ж.Хендерсон (26 минут), Л.Суарез (36 минут), Д.Старриж (59 минут), С.Жеррард (66 минут) нар тус тус гоолдсон бол Норвичийн Р.Беннет 74 минутанд өөрийн хаалганд авто гоол оруулсанаар тоглолт өндөрлөлөө. Ийнхүү улаанууд 34 оноотой болж хүснэгтийн 7-р байр хүртэл урагшлаад байна. Тэднийг тэргүүлэгч Манчейстер Юнайтед-аас 21 оноо зааглаж байгаа бол аваргуудын лигийн байрнаас 6 оноо тусгаарлаж байна.Өмнөх тойрогтоо хэзээд сонирхолтой болдог, олон жилийн түүхтэй, үзүүштэй харууштай, байнгын тэмцэл дунд явагддаг гэдгээрээ алдаршиж Английн дерби гэгдэх болсон чухал тоглолтондоо заналт өрсөлдөгч Манчейстер Юнайтед клубт ялагдаад байсан Ливерпүүл клуб Премьер Лигийн 23-р тойргийн хүрээнд өөрсдийн Энфильд цэнгэлдэхдээ Норвич Ситиг хүлээн авч 5:0 ээр бут ниргэн буцаалаа. Тоглолтонд Ливерпүүлээс Ж.Хендерсон (26 минут), Л.Суарез (36 минут), Д.Старриж (59 минут), С.Жеррард (66 минут) нар тус тус гоолдсон бол Норвичийн Р.Беннет 74 минутанд өөрийн хаалганд авто гоол оруулсанаар тоглолт өндөрлөлөө. Ийнхүү улаанууд 34 оноотой болж хүснэгтийн 7-р байр хүртэл урагшлаад байна. Тэднийг тэргүүлэгч Манчейстер Юнайтед-аас 21 оноо зааглаж байгаа бол аваргуудын лигийн байрнаас 6 оноо тусгаарлаж байна.

Сэтгэгдэл (0)