Р.Ганди үндэсний конгрессийн дэд ерөнхийлөгч болов

Энэтхэгийн эрх баригч Үндэсний конгресс намын тэргүүн Соня Гандийн хүү Рахул Ганди өнгөрөгч бямба гаригийн орой намынхаа дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ
Энэтхэгийн эрх баригч Үндэсний конгресс намын тэргүүн Соня Гандийн хүү Рахул Ганди өнгөрөгч бямба гаригийн орой намынхаа дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ. Р.Ганди “НДТВ” телевизэд “Би их туршлагажсан. Энэ нам аугаа нам. Бид энэ орныг өөрчилж чадна” гэж мэдэгджээ.
Үндэсний конгресс намын ажлын хороо Жайпур хотод хоёр өдөр хуралдсаны дараа дээрх шийдвэрт хүрсэн байна. Рахул Ганди нь Энэтхэгийн зургаа дахь Ерөнхий сайд агсан Ражив Ганди болон Үндэсний конгресс намын өнөөгийн тэргүүн Соня Ганди нарын хүү, Индира Гандийн ач юм. Р.Ганди 2004 онд улстөрд хөл тавьснаас хойш Үндэсний конгресс намын томоохон албан тушаалуудыг хашсаар ирсэн юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)