Хорват Сирийн сөрөг хүчний эвслийг хүлээн зөвшөөрөв
Хорватын Засгийн газар Сирийн хувьсгалт сөрөг хүчний үндэсний эвслийг
Сирийн ард ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгчөөр хүлээн
зөвшөөрлөө гэж тус улсын Гадаад харилцааны яам мэдэгдэв.
Хорватын Засгийн газар Сирийн хувьсгалт сөрөг хүчний үндэсний эвслийг Сирийн ард ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрлөө гэж тус улсын Гадаад харилцааны яам мэдэгдэв. Хорватын Гадаад харилцааны яам цааш нь “Хорват Улс энэ эвслийг Сирийн улстөрийн шилжилтийн үеийн суурийг тавьж чадна гэдэгт найдаж байна. Сири Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан замаар хөгжсөн орон болох ёстой” гэжээ. Сирийн хувьсгалт сөрөг хүчний үндэсний эвсэл нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 11-нд Катарын Доха хотноо байгуулагджээ.
Өнгөрөгч сард уг эвслийн тэргүүн Ахмед Моуаз Хатиб Европын холбооны Гадаад харилцааны сайд нартай уулзсан агаад энэ үеэр тэд Сирийн хувьсгалт сөрөг хүчний үндэсний эвслийг Сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрчээ.
Э.ТӨГС
Сэтгэгдэл (0)