Мексикт 158 цагдаа баривчлагджээ
- 2013-01-21
- Дэлхий
- 0
Мексикийн хойд зүгийн Дуранго мужид нэг өдрийн дотор цагдаагийн 158
албан хаагчийг зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой хэргээр
баривчилсан байна.
Мексикийн хойд зүгийн Дуранго мужид нэг өдрийн дотор цагдаагийн 158 албан хаагчийг зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой хэргээр баривчилсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Гомез Паласио, Лердо хэмээх хоёр хотын цагдаагийн газрын албан хаагчид баривчлагджээ.
Тэдний дотор хэд хэдэн өндөр албан тушаалтан байгаа аж. Тус улсад иймэрхүү баривчилгаа үе үе болдог ч энэ удаагийнх шиг олон хүн хамрагдсан тохиолдол байхгүй аж. Дуранго мужид “Синалоа”, “Зетас” мафийн бүлэг үйл ажиллагаа явуулдаг байна.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)