Украин ОХУ-д өрөө төлж эхэллээ

Украины Засгийн газар ОХУ-д төлөх ёстой 390 сая ам.долларын өрийнхөө эхний хэсгийг шилжүүлсэн байна. Тус улсын төрийн өмчит Эрчим хүчний нэгдсэн систем /United Energy Systems/ корпораци уг өрийг тавьжээ.
Украины Засгийн газар ОХУ-д төлөх ёстой 390 сая ам.долларын өрийнхөө эхний хэсгийг шилжүүлсэн байна. Тус улсын төрийн өмчит Эрчим хүчний нэгдсэн систем /United Energy Systems/ корпораци уг өрийг тавьжээ. Уг корпорацийг өдгөө шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан Юлия Тимошенко нэгэн цагт удирдаж байсан юм.
Украины ерөнхий прокурор Виктор Пшонкагийн хэлснээр тус улс ОХУ-д 7.5 сая ам.доллар шилжүүлж өрийн эхний хэсгийг төлсөн байна. Эрчим хүчний нэгдсэн систем корпораци ОХУ-аас байгалийн хий импортолдог байна. Их хэмжээний өрийн асуудалд албаныхан Ерөнхий сайд асан Юлия Тимошенког буруутгаж, албан тушаалаа урвуулан ашигласан, залилан хийсэн хэмээн эрүү үүсгэн ял оноосон. Харин Ю.Тимошенко үүнийг үгүйсгэж, өнөөгийн Ерөнхийлөгч Виктор Януковчийн улстөрийн өс хонзон хэмээн мэдэгдсэн юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)