Афганистаны Засгийн газрын байранд дараалсан бөмбөг дэлбэрлээ

Даваа гаригийн өглөө Кабул дахь Засгийн газрын байр руу амиа хорлон бөмбөг дэлбэлсэн хэрэг гарлаа. 
Даваа гаригийн өглөө Кабул дахь Засгийн газрын байр руу амиа хорлон бөмбөг дэлбэлсэн хэрэг гарлаа. Гэхдээ Дараалсан гурван дэлбэрэлт болж, нэг цагдаагийн албан хаагч буудуулж шархадсан байна. энэхүү халдлагын эзэд нь Талибанчууд хэмээн өөрсдиййгөө хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мухажид гэгчийн мэдэгдсэнээр үүрийн 5 цагийн үед амаиа хорлогч этгээтүүд АНУ-ын судалгааны байгууллагын ойролцоо  хэсэг рүү дайрч, харилцан гал нээсэн байна. Үүнээс цагийн дараа машин унасан амиа хорлогч Засгийн газрын байр руу чиглэн ирж бөмбөгөө дэлбэлсэн талаар Рйотерс агентлаг мэдээллээ. Афганистан улс дахь гэмт хэрэг, бөмбөг дэлбэрэх террорист үйл ажиллагаа өмнөх жилээс харьцангуй өссөн бөгөөд 2014 он гэхэд гаднын бүх цэргүүд гарах үед 350 мянган Афган цэрэг улсаа хамгаалах хэрэгтэй байгаа аж.
Б.БАТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)