Хоёр дахиа тангараг өргөж буй АНУ-ын 17 дахь Ерөнхийлөгч
- 2013-01-21
- Дэлхий
- 0
Уламжлалын дагуу тэргүүн хатагтай Мишель Обама Библи судрыг гартаа барин зогссон бөгөөд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Робертс ёслолыг удирджээ.

Уламжлалын дагуу тэргүүн хатагтай Мишель Обама Библи судрыг гартаа барин зогссон бөгөөд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Робертс ёслолыг удирджээ. Үндсэн хуулинд зааснаар уг ёслолыг нэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах ёстой байсан ч амралтын өдөр таарсан тул олон нийтийн ёслолын ажиллагааг өнөөдөр хийсэн юм байна.

CNN агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг 2009 онд 2 сая хүн үзэж байсан бол энэ жил 800-900 мянган хүн л үзсэн байна. Барак Обама нь 2 дахиа тангараг өргөж буй АНУ-ын 17 дахь Ерөнхийлөгч болж байна.
Б.БАТ

Сэтгэгдэл (0)