АНУ-д буун дуу дахин гарлаа
- 2013-01-22
- Дэлхий
- 0
АНУ-ын Нью-Мехико мужид өнгөрөгч бямба гаригийн орой 15 настай хүү таван
хүн буудан хөнөөжээ. Амь үрэгдэгсдийн хоёр нь насанд хүрсэн, гурав нь
хүүхэд байжээ.
АНУ-ын Нью-Мехико мужид өнгөрөгч бямба гаригийн орой 15 настай хүү таван хүн буудан хөнөөжээ. Амь үрэгдэгсдийн хоёр нь насанд хүрсэн, гурав нь хүүхэд байжээ. Өсвөр насны хүүг баривчилж, хохирогчидтой холбоотой эсэхийг шалгаж байна. Түүний хөнөөсөн таван хүний нэг нь орон нутагтаа нэрд гарсан номлогч байсан бол нөгөө дөрөв нь хамаатан нь байжээ.
Хэрэг мужийн хамгийн том хот Альбукеркенээс холгүй болсон байна. Хохирогчид олон удаа буудуулсан байсан агаад өсвөр насны хүү нэг бус зэвсэг ашиглажээ. Албаныхны хэлснээр зэвсгүүдийн нэг нь дайралтын винтов буу байсан гэнэ.
Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч сарын сүүлээр Коннектикут мужийн Ньютаун хотод болсон гэмт халдлагад цэргийн зориулалттай автомат буу ашигласантай холбогдуулан мэргэжлийн галт зэвсгийн худалдааг хориглох, галт зэвсгийн хүчирхийллийг бууруулах 23 шинэ тогтоолд гарын үсэг зурсан юм.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)