Стивен Жеррард Хөлбөмбөгийн идэвхтэн бичигчдийн холбооны шагнал хүртлээ
- 2013-01-22
- Спорт
- 0
Хөлбөмбөгийн идэвхтэн бичигчдийн холбооноос Английн хөлбөмбөгт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Английн шигшээ болон Ливерпүүл багийн ахлагч Стивен Жеррардыг холбооныхоо шагналаар шагнасан байна. Стивен Жеррард нь Английн шигшээ багтай 100 дах тоглолтоо хийгээд байгаа бол Ливерпүүл клубын төлөө 614 тоглолтонд оролцоод байгаа юм. Лондон хотноо болсон Хөлбөмбөгийн идэвхтэн бичигчдийн холбооны Гала ёслолын үеэрх үдийн зоогон дээр С.Жеррардад шагналыг нь гардуулжээ. Ингээд энэ шагнал гардуулах ёслолын ажиллагааны зарим зургуудаас хүргэе!





Хөлбөмбөгийн идэвхтэн бичигчдийн холбооноос Английн хөлбөмбөгт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Английн шигшээ болон Ливерпүүл багийн ахлагч Стивен Жеррардыг холбооныхоо шагналаар шагнасан байна. Стивен Жеррард нь Английн шигшээ багтай 100 дах тоглолтоо хийгээд байгаа бол Ливерпүүл клубын төлөө 614 тоглолтонд оролцоод байгаа юм. Лондон хотноо болсон Хөлбөмбөгийн идэвхтэн бичигчдийн холбооны Гала ёслолын үеэрх үдийн зоогон дээр С.Жеррардад шагналыг нь гардуулжээ.
Стивен Жеррард хүндэтгэлийн оройн зоогны өмнө хэлсэн үгэндээ:
“Энэхүү шагналыг миний хөлбөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг үнэлэн өгч байгаа нь зүйн хэрэг боловч, карьераа хөгжүүлж, өсч дэвжихэд минь тусалж, надтай үргэлж хамт байсан хүмүүсийн минь хүч хөдөлмөр шингэсэн нь дамжиггүй юм. Энэ үдэш миний болоод гэр бүлийнхний минь хувьд бахархал төрүүлэм сайхан үдэш байна. Үнэхээр нэр төрийн хэрэг мэт санагдаж, хүлээн авч байгаадаа талархаж байна” гэв.
Тэрээр цааш үргэлжлүүлэн, “Английн шигшээ болоод Ливерпүүл багийнхаа нэр хүндийг өргөж явахын төлөө би үргэлж хичээдэг байсан, цаашид ч хичээх болно. Хамт олны минь дундаас онцгойлон шагнасан нь үнэхээр сайхан санагдаж байна. Тоглолт бүрийг минь алгасалгүй үзэж, бас шүүмжилж байдаг хөлбөмбөгийн жинхэнэ фанатууд, их спортод хайртай хүмүүс энэ шагнал ямар хүндтэй болохыг мэднэ. Учир нь тэд хөлбөмбөг гэж юу болохыг утгаар нь мэддэг хүмүүс шүү дээ” гэсэн байна.




Б.Тодрох

Сэтгэгдэл (0)