Чөлөөтийнхөн АНУ-ыг зорилоо

Олимп, дэлхийн аварга Д.Шульцийн дурсгалд зориулсан тэмцээнд оролцох манай багийн төлөөлөл АНУ-ыг зорилоо.
Олимп, дэлхийн аварга Д.Шульцийн дурсгалд зориулсан тэмцээнд оролцох манай багийн төлөөлөл АНУ-ыг зорилоо.
Калифорни муж улсын Колорадо-Спрингс хотноо жил бүр болдог уг тэмцээн энэ сарын 31-нээс ирэх сарын 2-нд гурван төрлөөр зохиогдоно. АНУ-ын Олимпийн бэлтгэлийн төвд явагдах ХV дахь удаагийн тэмцээнд оролцохоор үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, спортын мастер С.Батболд, Б.Номин, Н.Лхамгармаа, ОУХМ Г.Мандахнаран, Э.Цэвэгмид нар эхний ээлжинд хилийн дээс алхжээ. Харин тэдний араас “Женко” клубын дасгалжуулагч С.Мөнхсүх, олон улсын шүүгч Х.Ганболд нар явах юм байна.
АНУ-ын алдарт бөх Дейв Шульц 1996 онд нас барсны дараа түүний гэргий Нэнси, дотнын анд найзууд болон АНУ-ын Бөхийн төрлүүдийн холбоо хамтран нэрт бөхийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах болжээ. Тус тэмцээнд манай бөхчүүд 2008 оноос оролцсон бөгөөд Гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Г.Наранчимэг нар алтан медаль хүртэж байв. Өнгөрсөн жил манай бөхчүүд тус тэмцээнийг өнжсөн юм.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)