Б.Обама: Эв нэгдэл эрх чөлөөний үндэс

   Барак Обама энэ сарын 21- нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, ард түмэндээ хандан үг хэллээ.
   Барак Обама энэ сарын 21- нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, ард түмэндээ хандан үг хэллээ. Б.Обама хоёр удаа тангараг өргөсөн ба даваа гаригт ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Б.Обамагийн тангараг өргөх ёслол Вашингтон хотноо зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 21-ний үд дундад болсон. Монгол Улс улирлаас хамаарч АНУ-аас 12-13 цагийн зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Обамагийн тангараг өргөх ёслол манай цагаар энэ сарын 21-ний 00.00 цагийн үед эхэлсэн юм. Дэлхийн тэргүүлэгч орны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэрх ард түмэндээ хандан хэлдэг үг олон улсын анхаарлыг эртнээс татаж ирсэн.
   Ингээд Б.Обама юу гэж хэлснийг тоймлон хүргэе. “Баярлалаа. Маш их баярлалаа. Дэд Ерөнхийлөгч Жо Байден, ноён ерөнхий шүүгч, Конгрессийн гишүүд, эрхэм хүндэт зочид төлөөлөгч, Америкийн ард түмэн минь ээ! Бид Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол бүр дээр цуглаж Үндсэн хуулиар хүлээсэн эрх үүргээ эдэлж, хууль хэрхэн бэхжиж буйн гэрч нь болдог. Америк орон ардчилсан орон. Арьс өнгө, итгэл үнэмшил, нэрийн утга агуулгаар нэгнийгээ ялгаварлан гадуурхалгүй хамтдаа хөгжиж байна. Цаашид ч энэ маягаар хөгжих ёстой. Өнөөгийн энэ төвшинд хүрэх хүртэлх цаг хугацааг бид хамтдаа туулсан. Энэ бүгдийг бүтээсэн. Бүхнийг хамтдаа хийх болно. Та нар, би ялгаагүй Америкийн ард түмэн. Бид эв нэгдэлтэй байснаар эрх чөлөөтэй, хүчтэй байсаар байх болно. Эрх чөлөө бол хүн төрөлхтөнд өгсөн бурхны бэлэг. Ирээдүй хойч үеэ анхаарч, орхигдуулж болохгүй. Нэг хүн барилга, төмөр зам барьж, нэг багш математик, шинжлэх ухааныг хүүхдүүдэд давхар зааж чадахгүй. Тиймээс бид бүхэн бүхнийг хамтдаа хийх хэрэгтэй. Баярлалаа. Бурхан та нарыг ивээг. Магадгүй тэр Америк орныг үргэлж ивээдэг байх” гэж 18 минут орчим 2100 үг хэлжээ.
    Дашрамд дурдахад, энэ удаагийн тангараг өргөх ёслолд 700 мянга орчим хүн оролцжээ. Тэгвэл түүнийг 2009 онд АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст Ерөнхийлөгч болоход 1.8 сая хүн хүрэлцэн ирж байж. Хэдий тийм ч экс Ерөнхийлөгч “бага” Жорж Бушийн хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолд буюу 2005 онд 260 мянга орчим хүн оролцжээ.

 Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.26.18)

    2013-02-14

    naadahaa soliochee hichneen udur bdiin be