“World сup-2013” тэмцээнийг зохион байгуулах хороо хуралдав
- 2013-01-23
- Спорт
- 0
Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын хооронд зохион байгуулдаг “World
сup-2013” тэмцээнийг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан Төрийн
ордонд болов.
Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын хооронд зохион байгуулдаг “World сup-2013” тэмцээнийг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан Төрийн ордонд болов. Тэмцээн ирэх гуравдугаар сарын 2-3-нд болох юм. Хуралдааныг Зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ- ын сайд Ц.Оюунгэрэл удирдан явуулж, тэмцээний бэлтгэл ажлын төлөвлөгөө, төсөв зардлыг хэлэлцэн баталсны зэрэгцээ медалийн загварыг танилцуулсан байна. Энэ үеэр зохион байгуулах хорооны дэд даргаар Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, нарийн бичгийн даргаар О.Баянмөнх нарыг томилжээ. Тэмцээнд өнгөрсөн оны эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн Япон, АНУ, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Белорусийн тамирчин оролцох ажээ.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (1)
(124.158.111.35)
suga suga chulutihun judo.n hawigui der