ОХУ-ыг зорих бөхчүүдийн нэр тодорлоо
- 2013-01-23
- Спорт
- 0
ОХУ-ын Красноярск хотод олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний
нэрэмжит “Алтан Гран-при” болон хүнд жингийн бөхчүүдийн олон улсын
тэмцээн ирэх баасан гаригт эхэлнэ.
ОХУ-ын Красноярск хотод олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-при” болон хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ирэх баасан гаригт эхэлнэ. Тэмцээнд ОХУ-аас эрэгтэй 42, эмэгтэй 36 бөх зодоглоно. Мөн АНУ, Армян, Белорусь, Казахстан, Латви, Молдав, Тажик, Узбек, Украин, Япон зэрэг орны бөхөөс гадна ФИЛА-гийн Африк дэх төвийн хүчтэнүүд өрсөлдөх ажээ. Түүнчлэн манай орноос оролцох тамирчдын нэрс тодорсон байна. Уг тэмцээнд манай бөхчүүд 1990 оноос хойш оролцож энэ хугацаанд Л.Сэргэлэнбаатар /1991/, О.Пүрэвбаатар /1999/, Д.Отгонцэцэг /2011/ нар алтан медаль хүртэж байжээ.
Тэмцээний хөтөлбөр:
Нэгдүгээр сарын 25.
Эмэгтэй 51, 59, 67, эрэгтэй 55,
74 кг-ын жингийн бөхийн барилдаан
Нэгдүгээр сарын 26.
Эмэгтэй 48, 55, 63, 72,
эрэгтэй 60, 66 кг-ын жингийн барилдаан
Нэгдүгээр сарын 27.
Эрэгтэй 84, 96, 120 кг-ын жингийн барилдаан
Тэмцээний хөтөлбөр:
Нэгдүгээр сарын 25.
Эмэгтэй 51, 59, 67, эрэгтэй 55,
74 кг-ын жингийн бөхийн барилдаан
Нэгдүгээр сарын 26.
Эмэгтэй 48, 55, 63, 72,
эрэгтэй 60, 66 кг-ын жингийн барилдаан
Нэгдүгээр сарын 27.
Эрэгтэй 84, 96, 120 кг-ын жингийн барилдаан
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)