Баасан гаригийг амралтын өдөр болгожээ
- 2013-01-23
- Дэлхий
- 0
Гамби Улсын Ерөнхийлөгч Яйа Жамме ажлын таван өдрийг цомхотгож, ирэх
хоёрдугаар сарын 1-нээс улс даяар баасан гаригт амрах шийдвэр гаргажээ.
Гамби Улсын Ерөнхийлөгч Яйа Жамме ажлын таван өдрийг цомхотгож, ирэх хоёрдугаар сарын 1-нээс улс даяар баасан гаригт амрах шийдвэр гаргажээ. Хүн амын 90 хувь мусульман-суннитуудаас бүрддэг тус улсад амралтын энэ өдрийг мөргөл үйлдэхээс эхлээд ногооны талбайгаа тордоход зориулах ёстой гэж эрх баригчид үзсэн байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар ард иргэд амралтын өдрүүдэд мөргөл үйлдэж, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна эрүүл саруул, баян чинээлэг үндэстэн байхын тулд сайн амарч, хооллож ундлах хэрэгтэй гэжээ.
Ингэхдээ банк мэтийн санхүүгийн байгууллагууд баасан гаригийн алдагдлаа нөхөхийн тулд бямба гаригт ажиллах шаардлагатай болж байгаа аж. Сонирхуулахад, Гамби бол 1.8 сая хүн амтай Баруун Африкийн жижиг улс юм.

Н.СҮРЭН

Сэтгэгдэл (2)
jjj (202.126.91.74)
saiah 3n udur amardag bolchuul
(182.160.35.144)
manaih bas amarmaar bna shvv de