Согтуу жолоочид ногдуулах шийтгэлийг чангатгана

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодогсдод ногдуулах шийтгэлийг чангатгах хуулийн төсөл үгүйлэгдэж байгаа тухай мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодогсдод ногдуулах шийтгэлийг чангатгах хуулийн төсөл үгүйлэгдэж байгаа тухай мэдэгджээ. “Парламент энэ чиглэлээр маш хатуу хариуцлага хүлээлгэх хууль батална гэж найдаж байна” гэж тэрбээр Төрийн Думын төлөлөөгчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна. Засгийн газрын тэргүүн өмнө нь согтуу жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг сайжруулах хуулийг яаралтай батлах шаардлагатайг сануулж байжээ. Тэргүүн шадар сайд Игорь Шуваловын мэдэгдсэнээр архи уусан үедээ машин жолоодсон жолооч нарыг хатуу шийтгэх талаар депутат Ирина Яровагийн санаачилсан төслийг Засгийн газар өнгөрөгч арванхоёрдугаар сард сайшаасан аж.
Уг хуулийн төсөлд энэ төрлийн хэрэгт ногдуулдаг захиргааны торгуулийг 50 мянган рубль болгон нэмэгдүүлэх, согтуу үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 200 мянган рублиэр торгох, үүний улмаас осол гаргаж бусдын эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулбал эрүүгийн хэрэг үүсгэх заалт оржээ.

 Н.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.180.216.211)

    2013-01-24

    manaid l xeregtei xuuli bna daa 76 uxna min ajlaa xiigeechee