Хятад Вашингтоныг шүүмжлэв
- 2013-01-23
- Дэлхий
- 0
Хятадын Гадаад харилцааны яам АНУ-ыг Зүүн Хятадын тэнгис дэх арлуудыг
Японых гэж цохон тэмдэглэсний дараа Вашингтоныг хүчтэй шүүмжилсэн байна.

Харин АНУ маргаантай бүлэг арал Японы Засгийн газарт харьяалагддаг гэсэн байна. Үүгээрээ тус улс Японд дэмжлэг үзүүлсэн юм. Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Хун Лэй АНУ- ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Дяойатао арлын асуудлаар хийсэн мэдэгдлийг шүүмжилж, баримтыг үл ойшоосон гэсэн бол Х.Клинтон АНУ Сенкаку арлыг Японы засаг захиргаанаас хөндийрүүлэх гэсэн ямар ч үйлдэлтэй санал нийлэхгүй гэжээ.
Х.Клинтон өнгөрөгч баасан гаригт Японы Гадаад харилцааны сайд Фумио Кишидатай уулзсаныхаа дараа уг мэдэгдлийг хийсэн байна.
Э.ЖАРГАЛ

Сэтгэгдэл (1)
Буяндэлгэр (122.201.18.211)
Япон БНХАУ-ын газар нутгийн маргааны талаар буруу ойлголт өгөхүйц нийтлэл байна.