В.Путин Гүржийн тэргүүн хамбатай уулзжээ
- 2013-01-24
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Гүржийн католик шашны тэргүүн хамба /патриарх/ II Ильятай уулзжээ. Бүх Гүржийн католик шашны тэргүүн буюу патриарх хоёр орны харилцааг сэргээхээр Москвад зургаан өдрийн хугацаатай хүрэлцэн иржээ. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт Оросын патриарх Кириллтэй уулзсан байна. Хуучин ЗХУ-ын үеэс эхтэй Орос, Гүржийн найрсаг харилцаа 2008 оны Өмнөд Осет, Абхазын асуудлаархи таван өдрийн дайны улмаас муудсан. Харин Гүржид шинэ удирдлага сонгогдсонтой холбогдуулан хоёр тал урьдын найрсаг харилцаагаа сэргээхийг хүсч эхэлсэн байна. Тиймдээ ч II Илья тун ховорт тооцогдох зургаан өдрийн хугацаатай айлчлалыг Москвад хийж байна. II Ильягийн 80 насны, тэргүүн хамбын сэнтийд заларсны 35 жилийн ой энэ сарын 11-нд тохиожээ. В.Путин II Ильяг хүлээн авч уулзах үеэр түүний энэ хоёр ойд баяр хүргэхийн сацуу хоёр орны ард түмний урьдын найрсаг харилцааг сэргээхэд хийж буй үйлст нь талархаж буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл (0)