Х.Клинтон Ю.Тимошенкод захидал илгээжээ
- 2013-01-24
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкод захидал илгээсэн гэж Ю.Тимошенкогийн намаас өнгөрөгч мягмар гаригт мэдэгджээ. Шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан Ю.Тимошенкогийн Эх орон намынхны хэлснээр хатагтай Х.Клинтон захидалдаа намынх нь даргыг суллагдахад АНУ дэмжлэг үзүүлнэ гэжээ. Түүнчлэн тун удахгүй Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Х.Клинтон Ю.Тимошенкод “Шинэ он гарлаа. Суллагдахад тань шинэ он шинэ боломж авч ирнэ гэдэгт найдаж байна. Эрүүл мэнддээ анхаараарай. Буцаад эрүүл саруул болохыг чин сэтгэлээ хүсч байна” гэж бичсэн байна. Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийн улстөрийн гол өрсөлдөгч Ю.Тимошенко 2009 онд ОХУ-тай байгуулсан байгалийн хийн гэрээнээс их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэргээр 2011 оны аравдугаар сард долоон жилийн хорих ял сонссон. Гэсэн ч тэрбээр шүүхээр дахин орж магадгүй байна. Учир нь түүнийг эрх баригчид 1996 онд бизнесмэн, парламентын гишүүн Евгений Щербаныг хөнөөлгөх захиалга өгсөнд сэжиглэн шалгуулж эхэлжээ. Хэрвээ Ю.Тимошенко буруутай болох нь тогтоогдвол бүх насаараа хоригдох гэнэ.

Сэтгэгдэл (2)
irgen (202.179.10.150)
Manaihtai adilhan Cagcaidchihcan yum bish uu.Yanukovich Elbegee hoyor yag adilhan arga bariltai yum baina.
Энхээ (122.201.18.186)
С.Зоригийн аллагад Н.Энхбаярыг холбож шалгах гэж байгаа юу. хахахаха