Хойд Солонгос цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ
- 2013-01-24
- Дэлхий
- 0
БНАСАУ-ын эрх баригчид НҮБ-ын шинэ тогтоолын дараа цэрэг, цөмийн
хүчин чадлаа нэмэгдүүлэхээ мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяний
эрх баригчдыг өнгөрөгч сарын 12-нд хиймэл дагуул тээсэн пуужин
туршсантай холбогдуулан тус улсад ногдуулж буй хориг арга хэмжээг
чангаруулсан ээл жит тогтоолоо батал сан байна.

Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг 2006, 2009 онд цөмийн зэвсгийн туршилт явуулсантай холбогдуулан тус улсыг цөмийн болон пуужингийн туршилт явуулахыг хориглосон билээ. Харин энэ шинэ тогтоолыг АНУ болон Хойд Солонгосын хамгийн ойрын холбоотон, худалдааны хамгийн том түнш Хятад Улс дэмжжээ. Ерөнхийдөө Хятад Улс дэмжсэнээр энэ тогтоол батлагдсан гэхэд болно. Тогтоолд Хойд Солонгосын сансрын агентлаг, банк, худалдааны компанийн ажилтан, албан хаагч болон бизнесмэнүүд багтжээ. Мөн тус улсыг гурав дахь удаагаа цөмийн туршилт явуулбал “жинтэй арга хэмжээ” авна гэж заажээ.
Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгос тун удахгүй цөмийн туршилт явуулахаар зэхэж байгаа аж. Энэ сацуу НҮБ дахь АНУ- ын суурин төлөөлөгч Сьюзан Райс, Японы Ерөнхий сайд Шинзо Абе Хойд Солонгост ногдуулсан шинэ хориг арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Харин Хойд Солонгос “КСНА” агентлагаар дамжуулан “Манай орны бүрэн эрхт байдалд бүдүүлгээр халдлаа. Цэрэг, техник, цөмийн хүчин чадлаа сайжруулж аюулгүй байдлаа хангана” хэмээжээ. Мөн “Пхеньян зургаан талт болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээрт ямар нэгэн хүчин чармайлт гаргахгүй” гэсэн байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)