Азербайжаны хуучин удирдагчийн хөшөөг буулгана

Мексикийн нийслэл Мехико хотын дарга Мигель Анхель Мансерагийн шийдвэрээр хотын гол өргөн чөлөөн дэх Азербайжаны Ерөнхийлөгч агсан Гейдар Алиевийн хүрэл хөшөөг буулгахаар болжээ.
Мексикийн нийслэл Мехико хотын дарга Мигель Анхель Мансерагийн шийдвэрээр хотын гол өргөн чөлөөн дэх Азербайжаны Ерөнхийлөгч агсан Гейдар Алиевийн хүрэл хөшөөг буулгахаар болжээ. Түүний хэлснээр Г.Алиевийн бүтэн биений хэмжээтэй хөшөөг хаяхгүй ба өөр газарт байрлуулах аж.
Одоогоор албаныхан энэ асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан байрлуулах газрыг сонгох гэнэ. Тус улсын хүний эрхийн байгууллагууд өнгөрөгч оны дунд үеэс нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газраас Азербайжаны “дарангуйлагч”-ийн хөшөөг авч хаяхыг шаарджээ. Энэ дагуу хотын удирдлагууд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хэлэлцэж саяхан дээрх шийдвэрт хүрчээ.
Хэлэлцүүлгийн үеэр Азербайжаны эрх баригчид хэрвээ Г.Алиевийн хөшөөг буулгавал хоёр орны харилцаанд таагүй уур амьсгал үүсч, хөрөнгө оруулалтын хэмжээ буурч болзошгүй хэмээн анхааруулжээ. Г.Алиев нь хуучин ЗХУ-ын үед Азербайжаны Коммунист намын анхны тэргүүнээр ажиллаж байгаад 1993 оноос 2003 онд таалал төгстлөө улсынхаа Ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)