Израйлын ерөнхий сайд албан тушаалаа хадгалж үлдэнэ.

Израилийн парламент буюу Кнессетийн 19 дэх удаагийн сонгууль уржигдар эхэлж өнөөгийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тэргүүлсэн эвсэл ялалт байгуулах нь тодорхой боллоо. Уржигдар 05.00 цагт эхэлсэн санал хураалт 20.00 цагт дууссан байна. Албаныхны хэлснээр энэ удаа 1999 оноос хойшхи сонгогчдын ирц хамгийн өндөр хувьтай сонгууль болжээ. Хэдийгээр саналын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй ч Биньямин Нетаньяху илэрхий тэргүүлж байна. Сонгуулийн өмнөх сүүлчийн санал асуулгад Б.Нетаньяхугийн “Ликуд” нам ба “Израиль манай эх орон” намаас бүрдсэн эвсэл Кнессетэд 32 суудал авах төлөв ажиглагдаж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)