Кейт Миддлтон ”Ховсдуулна”

Их Британийн гүнж Кейт Миддлтон хоолны дуршил нэмэгдүүлэх ховсдох эмчилгээнд явах болсон тухай Английн “ibtimes.co.uk” сайтад мэдээлжээ. Кембрижийн гүнгийн авхай ирэх долдугаар сард анхны хүүхдээ төрүүлэх бөгөөд жирэмсний хордлогын улмаас өнгөрсөн арванхоёрдугаар сард эмнэлэгт хэвтсэн юм. Гүнгийн авхайн дотнын найз болох Жессика Хаи сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Кейт одоо ч гэсэн хоол харахаар дотор нь муухайрдаг хэвээрээ” хэмээжээ. Тиймээс гүнж Миддлтон долоо хоногт гурван удаа хоолны дуршил нэмэгдүүлэх ховсдох эмчилгээнд явахаар болсон байна. Мөн эмч нар гүнжид амрах хэрэгтэйг анхааруулжээ.

Г.НЯМСҮРЭН

Г.Нямсүрэн
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)