Б.Мөнгөнтуул тэргүүлж байна

Шатрын дэлхийн аварга тэмцээнд оролцох эрхийн сонгон шалгаруулалт Азийн бүсэд эхэллээ. Филиппиний Тагатай хотод Монгол, Энэтхэг, Филиппин, Малайз, Вьетнам Улсын шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй нэг шатарчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх өвөртөлнө. Манай шатарчдаас ОУИМ Б.Гүндаваа 2522, ОУШХМ Г.Мөнхгал 2372, ОУШХМ С.Билгүүн 2213, спортын дэд мастер Р.Амгаланбаатар 2097 оноотой явна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул 2453 оноогоор бусдыгаа манлайлж буй ажээ. Эмэгтэй шатарчдын хэсэгт дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн 16 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөнө.

З.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mongbaatar (203.91.117.4)

    2013-02-02

    yoaj shatariin awrag bolson be