Эмэгтэйчүүдийг дайнд оролцохыг зөвшөөрөв

АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/-ны тэргүүн Леон Панетта эмэгтэй цэргүүдийг дайн, тулаанд оролцохыг зөвшөөрөхөөр шийджээ. Тус улс 1994 онд эмэгтэй цэргүүдийг дайн, тулааны галын шугам дээр байхыг хориглосон ба Л.Панетта энэ хоригийг цуцлахаар төлөвлөсөн байна. Гэсэн ч төлөвлөгөө 2016 оноос хэрэгжиж эхлэх юм байна. Учир нь дайн, тулаанд шууд оролцох чадвартай эмэгтэй цэргүүдийн анги бэлтгэхэд ийм хугацаа шаардагдах аж. Тус улс эмэгтэй цэргүүдийг дайн тулаанд шууд оролцохыг хориглосон ч өнгөрөгч онд 800 гаруй эмэгтэй цэрэг шархдаж, 130 нь амиа алджээ. АНУ одоогийн байдлаар 1.4 сая байнгын цэрэгтэй агаад үүний 14 хувь буюу 205000 нь эмэгтэй. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ тоо 40-50 хувьд ч хүрч магадгүйг албаныхан сануулсан байна. Гэсэн хэдий ч Леон Панеттагийн шийдвэрийг Пентагоны хэвлэл мэдээллийн албанаас шинэ зууны шинэ шийдвэр гэж онцолжээ. Ардчиллын өлгий нутаг гэгддэг АНУ-ын засаг захиргаа эмэгтэйчүүдийг явган цэрэг, их буу, хуягт хүчин гэх мэт тусгай ангид албан хаахыг зөвшөөрсөн нь холбоотон орнуудад нь ч нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ Цагаан ордны тэргүүн Барак Обама Батлан хамгаалахын сайд Леон Панеттаг солихоор шийдсэн. Магадгүй шинэ сайдаар томилогдоно гэгдээд буй Чак Хэйгел энэ шийдвэрийг өөрчилнө. Өнгөрөгч сонгуулийн кампанит ажлын үеэр бүгд найрамдахчуудаас батлан хамгаалахын салбарт багагүй зэмлэл хүртсэн Б.Обама тус намын гишүүн Чак Хэйгелийг Пентагоны тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлсэн юм. Конгрессийн дээд танхим буюу Сенатын зөвлөл уг саналыг авч хэлэлцэх агаад дэмжвэл Чак Хэйгел шинэ албан тушаалд очно. Хэлэлцүүлгийн үеэр Бүгд найрамдах намаас л эсрэг санал гарах боломжтой ч тэд намын гишүүнээ дэмжих нь гарцаагүй. Магадгүй Ардчилсан намыг бодвол харьцангуй дайнч бодлого баримталдаг бүгд найрамдахчууд Леон Панеттагийн шийдвэрийг цуцлахгүй байж ч болох юм.

Э.Төгс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)