Сайд С.Эрдэнийн улс төр спортын салбарыг ч нөмрөх нь ээ
- 2013-01-25
- Спорт
- 0
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос зохион байгуулж буй “Супер лиг” тэмцээн эхлэхтэй зэрэгцэн манай сагсан бөмбөгчид хоёр хуваагдаж орхив. Учир нь тус лигт Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ноос зохион байгуулдаг “Дээд лиг”-т тун амжилттай тоглодог “Хасын хүлгүүд” баг оролцох хүсэлтээ албан ёсоор уламжилсан ч МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хүлээж аваагүй гэнэ. Тэрбээр хүлээж аваагүй шалтгаанаа ийн тайлбарласан байх юм. Нэгдүгээрт, “Хасын хүлгүүд” багийг Монгол Ардын Намын гишүүн, “Хас” банкны захирал Ч.Ганхуяг үүсгэн байгуулсан. Хоёрдугаарт, “Супер лиг”-ийн тэмцээнийг АН-ын дэмжлэгээр зохион явуулж байгаа учраас Монгол Ардын Намын гишүүний үүсгэн байгуулсан багийг тоглуулах боломжгүй гэсэн байна. Харин лигийн тэмцээнийг зохион байгуулж буй МҮСБХ-ны ерөнхийлөгчөөр өдгөөгийн УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг аж. Тиймээс түүний хүсэл тааллаар “Хасын хүлгүүд” баг “Супер лиг”-т өрсөлдөх боломжгүй болжээ. Мөн МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Хасын хүлгүүд” баг дэндүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Багийн ихэнх гишүүн үндэсний шигшээ багт тоглодог. Тийм болохоор тэднийг салгаж хоёр баг болгоод оруулж болох юм” гэжээ. Түүний тайлбарыг маш энгийнээр ойлгоход Монгол Ардын Намын баг АН-ын багуудаас дэндүү хүчирхэг байна. Өөрөөр хэлбэл, та нар хүчээ сулруулж хоёр багт хуваагдсан тохиолдолд оролцох эрхийг чинь бодож үзье гэсэнтэй ялгаагүй ойлгогдож буй. Туйлширна, туйлширна гэхэд арай дэндүү туйлширч байгаагийн жишээ энэ юм. Уг нь Монголд сагсан бөмбөг хөгжих үү, эс хөгжих үү гэдгийг эрхэм сайд С.Эрдэнэ тодорхойлох учиргүй л дээ. Спортын талаар бодлого боловсруулдаг тусгай яам хүртэл байхад өмнүүр нь гүйж орон энэ салбарыг улстөржүүлэх нь аль ч талаасаа боломжгүй зүйл. Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн холбоотой эсрэгцүүлэн МҮСБХ хэмээх байгууллагыг үүсгэн байгуулсан нэгэн. Түүний зорилгоос харвал улстөрөөс гадна спортод ч гэсэн үзэл бодлын өрсөлдөөн өрнүүлэхээр шийдсэн бололтой. Яаж ч бодсон Ардын намын гишүүн үүсгэн байгуулсан гэдгээр шалтаглан Монголын сагсан бөмбөгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулаад явж байгаа залуусыг гадуурхаж хавчиж болохгүй биз дээ. Муу ч, сайн ч тэдгээр залуу дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаад л явж байна. Тийм байхад хүсвэл хясна гэгчээр эрхэм сайдын таашаалаар оролцох багаа сонгон шалгаруулаад байвал “Супер лиг” хэмээх сүржин тэмцээн зохион байгуулаад ч яах юм билээ. Эсвэл бүр “С.Эрдэнийн лиг” гээд нэрлэвэл аль баг оролцох нь олны өмнө тодорхой харагдах байх л даа. Монголын сагсан бөмбөг түүний өмч биш нь мэдээж. Энд нэг зүйлийг зориуд дурдмаар санагдсаныг нуух юун. Үүсгэн байгуулсан хүнийхээ “ачаар” “Супер лиг”-т оролцох эрхгүй болоод байгаа “Хасын хүлгүүд” багийг сагсан бөмбөгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулаасай хэмээн хүссэндээ “Хас” банкны захирал Ч.Ганхуяг үүсгэн байгуулсан нь лавтай. Тэрхүү хүсэл нь ч биелсэн. Учир нь “Хасын хүлгүүд” баг МСБХ-ноос зохион байгуулдаг “Дээд лиг”-т гурван ч удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль, гурван удаа хүрэл медаль хүртсэн юм. Үнэхээр л Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлж, дэлхийн жишигт хүргэх зорилттой ажиллаж байгаа бол энэ мэтийн талцал, спортыг дангаар өмчлөх гэсэн санаархал хэрэггүй биз ээ. Эсвэл бүхэл бүтэн 50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийг холбооны /энэ холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг Монгол Ардын Намын гишүүн Ц.Мөнх-Оргил хашдаг/ нэгэнт бий болгосон алдар хүнд, гавьяаг эрхэм сайд өөрийн болгох гэж санаархав уу. Ямар ч байсан сагсан бөмбөгт хайртай, сэтгэл зүрхээ зориулж яваа залуус С.Эрдэнэ сайдын улстөрийн золиос болж ийнхүү өрсөлдөх эрхээ хасууллаа.
О.БАЯРЦОГТ: МАНАЙХ ШИГ САГСАН БӨМБӨГИЙН ЦӨӨХӨН БАГТАЙ УЛСАД ХОЁР ЛИГ БАЙХ ХЭРЭГГҮЙ
Ингээд “Хасын хүлгүүд” багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогтоос болсон үйл явдлын талаар тодруулсан юм.
-“Хасын хүлгүүд” багийг “Супер лиг”-т оролцуулахгүй гэсэн шалтгаан юу вэ?
-Ерөөсөө хоёр шалтгаанаас л болсон гэсэн. Нэгдүгээрт, манай багийн бүрэлдэхүүн дэндүү хүчирхэг байна. Хоёрдугаарт, сугалаанд оролцоогүй гэсэн шалтгаанаар оролцуулахгүй гэж хэлсэн. Ер нь манайх шиг сагсан бөмбөгийн цөөхөн багтай улсад хоёр лиг байна гэдэг утгагүй зүйл. Учир нь “Дээд лиг”-т тоглох хэмжээний тамирчин цөөн, дээр нь хүч нь хоёр хуваагдаад үзэгчдэд сонирхолтой тоглолт үзүүлж чадахгүй шүү дээ.
-“Дээд лиг”-т тоглож байсан хоёр баг оролцож байна. МСБХ “Дээд лиг”-ийн багаа оролцуулахгүй байж болоогүй юм болов уу?
-МСБХ “Дээд лиг”-ээ цуцлаад хоёр лигээ нэгтгээд явуулъя гэсэн байр суурьтай байсан учраас “Супер лиг”-т багуудаа өгсөн. Манайхаас бусад “Харцага”, “SBL” гээд хоёр баг одоо тоглож л байна.
-Монгол Ардын Намын гишүүн багийг үүсгэн байгуулсан болохоор оролцуулахгүй байгаа гэсэн шум гадуур яваад байгаа. Энэ үнэн үү?
-Цаагуураа үнэхээр тийм үндэслэлтэй зүйл явагдаад л байгаа. Би тамирчдынхаа хамт ССАЖ- ын сайд Ц.Оюунгэрэлтэй уулзсан. Сайд ч биднийг тэмцээнд оруулах ёстой гэсэн байр суурьтай байсан. Ингээд МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай бидний дэргэд утсаар ярьсан юм. Тэгэхэд С.Тулга “Наад багийг чинь Монгол Ардын Намын гишүүн Ч.Ганхуяг үүсгэн байгуулсан. Тийм болохоор би зохион байгуулж байгаа тэмцээндээ оролцуулж чадахгүй” гэсэн хариу хэлсэн. Түүний энэ яриаг сонссон олон хүн бий. Хэдийгээр “Хас” банкны харьяанд байгаа нь үнэн ч манай баг одоо Ч.Ганхуягтай ямар ч холбоогүй.
-Танай баг клубийн системд шилжсэн ганц баг. Ер нь Монголд сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн тулд клубийн систем рүү шилжих ёстой юу?
-Монголд сагсан бөмбөгийг үнэхээр хөгжүүлье гэж бодож байгаа бол бүх багийг клубийн системд шилжүүлэх хэрэгтэй. Тухайн багт тоглож байгаа тамирчин өндөр цалинтай байх шаардлагатай. Ядаж нэг жилийн 11 сард нь тогтмол бэлтгэлтэй байх ёстой шүү дээ. Тэгж байж бид олон улсад амжилт үзүүлнэ. Энэ жилээс манай баг яг энэ систем рүү шилжиж байна. Нэг жилийн 11 сард нь бэлтгэл сургуулилтаа хийгээд цалин мөнгөө аваад явж байдаг. Гадаадад сагсан бөмбөгийн сургалтад явдаг болж байна. Ямар ч байсан Монголд тоглож байгаа сагсан бөмбөгийн тамирчид дунд хамгийн өндөр цалин авдаг нь манай тамирчид. Лигийн тэмцээн явагдаж байхад манай багийн тамирчид 1-1.2 сая төгрөгийн цалин авч байх жишээтэй. Тэмцээн уралдаангүй үед бэлтгэл сургуулилтаа хийгээд цалингийнхаа 50 хувийг аваад явдаг.
-“Хасын хүлгүүд” багт Үндэсний шигшээ багт тоглодог хэдэн тамирчин байгаа вэ?
-Одоогоор манай багийн 4-5 тоглогч Үндэсний шигшээ багт тоглож байна. Бусад баг яагаад манай багийг хүчирхэг гэж үзээд байгааг би сайн ойлгохгүй байгаа. “Танан” баг манай багт тоглож байсан Ууганбаяр, Мөнхболд, Ихбаяр, Отгонмөнх, Азбаяр нарыг 50 сая төгрөгөөр худалдаад л авчихсан шүү дээ. Энэ мэт багийг хүчирхэг гэж үзэхгүй байгаа мөртлөө манай багаас айгаад хүчирхэг гээд байгаа шалтгааныг үнэндээ ойлгохгүй байна. Энэ жил гэхэд л манайх багтаа 4-5 шинэ залуу тоглогч авсан шүү дээ.
Ò.Çөнбилэг

Сэтгэгдэл (1)
gamba (202.29.181.157)
ta nar muuhai uls torjson zuilee boliochee suglaanaasaa hotsorchood hudlaa uls torjson ym bichihee bolioch dee sonin ym be