Ю.Тимошенког хүн амины хэрэгт сэжиглэснийг буруушаав
- 2013-01-25
- Дэлхий
- 0
Украины шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан Юлия Тимошенког хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэнд Парис туйлын их санаа зовж байна гэж тус улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Филипп Лальо өнгөрөгч лхагва гаригт мэдэгджээ. Баасан гаригт Украины ерөнхий прокурор Виктор Пшонка экс Ерөнхий сайд Ю.Тимошенког 1996 онд амь үрэгдсэн нөлөө бүхий бизнесмэн, парламентын гишүүн Евгений Щербаны үхэлд сэжигтнээр татсанаа мэдэгдсэн юм. Хэрвээ Ю.Тимошенко энэ хэрэгт буруутай болох нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял сонсох аж. Ф.Лальо “Ю.Тимошенкод шинэ хэрэг үүсгэж байгаад бид гүнээ харамсч байна. Ю.Тимошенкогийн эсрэг шууд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлснийг Франц болон бидний Европын түншүүд улстөрийн шалтгаантай, хэтэрхий шударга бус явдал гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна” гэжээ. Өнгөрөгч онд Францын Засгийн газар Украины шүүх засаглалын дураараа байдлыг нэг бус удаа шүүмжилж, олон улсын хууль дүрмийн дагуу ажиллахыг уриалж байсан юм. Үүнээс өмнө Украины эрх баригчид Европын холбоотой урьдын найрсаг харилцаагаа сэргээхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Ф.Лальо Украины эрх баригчдын уг хүсэлтийг сануулахын ялдамд “Европын холбоо, Украины хоорондох дээд хэмжээний уулзалт ирэх сарын 25-нд болно. Өнөөдөр энэ уулзалт болоход нэг сарын хугацаа дутуу байна. Украины эрх баригчид шүүх засаглалынхаа шударга бус байдлыг халахад ямар хүчин чармайлт гаргахаас уулзалтын үр дүн хамаарах болов уу” гэж хэлжээ. Дашрамд дурдахад, Украины парламент буюу Дээд Радагийн гишүүн, “Атон” санхүүгийн корпорацийн тэргүүн Е.Щербан 1996 оны арваннэгдүгээр сард Украины зүүн хэсгийн нэгэн нисэх буудалд эхнэрийн хамт буудуулан нас баржээ. Харин өнгөрөгч баасан гаригт энэ хэрэгт Ю.Тимошенко болон тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Павло Лазаренко нарыг сэжиглэж, Е.Щербаныг хөнөөсөн этгээдэд 2.82 сая ам.доллар төлсөн байж магадгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл (0)