Эдин Азарын эвгүй үйлдэл үзэгчдийг бухимдуулав
- 2013-01-25
- Спорт
- 0
Лондоны “Челси” клубийн хагас хамгаалагч Эден Азарын “Суоси”-гийн талбайд зочлон тоглох үеэр гаргасан үйлдэл үзэгчдийг багагүй бухимдуулав. Учир нь тэрбээр талбайгаас гарсан бөмбөгийг авах гэж байсан хүүхдийг өшиглөжээ. Энэхүү хэрэг явдал “Челси” “Суонси”-д 2:0-ийн харьцаатай хожигдож байсан тоглолтын 70 дахь минутад болж өнгөрсөн байна. Бөмбөг талбайгаас гарахад хохирогч жаал бөмбөгийг авч дарж хэвтсэн гэнэ. Улмаар бөмбөгийн араас очсон Азар хүүгээс бөмбөгийг авах гэж хэсэг ноцолдсоны эцэст хавирга уруу нь өшиглөсөн ажээ. Талбайн шүүгч туслах шүүгчидтэй удаан зөвлөлдсөний эцэст Бельгийн хөлбөмбөгчинд улаан хуудас өгч талбайгаас хөөсөн байна. Тоглолтын дараа “Суонси”-гийн ерөнхий дасгалжуулагч Микель Лаудруп “Эден Азарын гаргасан үйлдлийг буруу гэж бодож байгаа. Хөлбөмбөг ялалт, ялагдал хоёр ямагт хамт явдаг. Хэдий ялагдаж яваа ч өөрийгөө барьж, хянаж тоглох ёстой. Би Азарыг хохирогч хүүгээс уучлалт гуйгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэжээ. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур Эден Азар “Энэ үйл явдал санаандгүй болчихлоо. Би тэр хүүгийн биед халдъя гэж бодоогүй. Бөмбөгийг өшиглөх гэж байгаад хавирга уруу өшиглөчихсөн юм” хэмээсэн байна. Юутай ч Английн хөлбөмбөгийн энэ хэргийн тухай нухацтай ярилцахаа мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл (0)