Орос эрдэмтэн 95 жилийн хорих ял сонсч магадгүй

АНУ-ын Нью-Йорк хотын өмнөд дүүргийн прокурорын газар “Гози” хэмээх компьютерийн вирус бүтээгч гурван залууг банкны данснаас мөнгө хулгайлахад тусалдаг шинэ вирусээ ашиглан 50 гаруй сая ам.доллар олсон хэрэгт буруутган шалгаж буйгаа өнгөрөгч лхагва гаригт мэдээлжээ. Тэд 2005-2011 онд энэ вирусаа ашиглан дээрх хөрөнгийг хулгайлсан агаад тэдний нэг нь Оросын иргэн Никита Кузьмин аж. Вирусыг бүтээсэн гол хүн тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол хамгийн ихдээ 95 жилийн хорих ял сонсох юм байна. Харин нөгөө хоёр нь Румыны иргэн Михай Понеску, Латвийн иргэн Денис Каловскис нар аж. Дашрамд дурдахад, Никита Кузьмин 25, Михай Понеску 28, Денис Каловскис 27 настай ба тэдний бүтээсэн вирус 40 мянган компьютер, түүний дотор АНУ-ын Үндэсний сансрын агентлаг /НАСА/-ийн 160 компьютерт халджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)