Бахрейний гүнж шүүхэд дуудагдлаа

Бахрейний гүнж Нура бинт Ибрахим аль-Халифа ардчиллыг дэмжигч гурван идэвхтнийг эрүүдэн шүүсэн хэргээр шүүхэд дуудагджээ. Тэрбээр улсынхаа Эмийн хяналтын ерөнхий газарт өндөр албан тушаал хашдаг агаад нэгэн ажилтантайгаа нийлж саатуулагдаад байсан гурван хүнийг эрүүдэн шүүжээ. 2011 оны хоёрдугаар Персийн буланд орших арлын хаант улсад олон зуун хүн хаант засгаа эсэргүүцэж жагссан юм. Жагсагчид ардчилсан шинэчлэл явуулахыг шаардаж тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн ч цагдаа нар тэдний эсрэг бороохой, нулимс асгаруулагч, үрлэн сум ашиглан тарааж, цөөнгүй хүнийг баривчилсан. Энэ үймээний үеэр хоёр хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархаджээ. Өдгөө 29 настай Нура бинт Ибрахим аль-Халифа энэхүү үйл ажиллагааны үеэр баривчлагдсан гурван хүнийг гэр бүлийнх нь засаглалыг эсэргүүцсэн шүүмж бичиж олон нийтэд уншиж танилцуулсан хэмээн тамлан зовоожээ. Хэдийгээр гүнж аль-Халифа эрүүдэн шүүх үйл ажиллагаа явуулаагүй хэмээн үгүйсгэж байгаа ч дээрх гурван хүний нэг болох 21 настай Аяд аль-Курмази хэмээх эмэгтэй түүнийг мөн гэж мэдэгджээ. Аяд аль-Курмазийг есөн өдрийн турш кабель утсаар ороолгож, хүчиндүүлнэ хэмээн заналхийлжээ. Энэ үеэр түүний нүд боолттой байсан ч боолт үл ялиг сулрах үед тамлагчдын нэг нь гүнж Нура бинт Ибрахим аль-Халифа болохыг харж амжжээ. Харин эрүү шүүлт амссан нөгөө хоёр нь “Салмания” хэмээх эрүүл мэндийн цогцолборт ажилладаг ах дүү Гассан, Бассем Дайф нар аж. Тэднийг бэртэж гэмтсэн босогчдод эрүүл мэндийн туслалцаа үзүүлсэн хэмээн үл таних эмэгтэй эрүүдэн шүүсэн бөгөөд Аяд аль-Курмазийн мэдэгдлийн дараа гүнжийг байх хэмээн таамаглажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)