Нөөцийн мах худалдаалагдаж эхэллээ
- 2013-01-25
- Үнэн
- 0
Нөөцийн мах худалдаалагдаж эхэлсэн тухай мэдээллийг тодруулахаар
Нөөцийн махны менежер буюу “Жаст Агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Ш.Батхишигтэй ярилцлаа.
Нөөцийн мах худалдаалагдаж эхэлсэн тухай мэдээллийг тодруулахаар Нөөцийн махны менежер буюу “Жаст Агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Батхишигтэй ярилцлаа.
Нөөцийн мах худалдаалагдаж эхэллээ гэсэн мэдээлэл дээр та тодруулга өгөх үү?
Нөөцийг махыг уг нь 3-р сараас 7-р сарын хооронд буюу хавар зах зээл дахь махны нийлүүлэлт ховордсон үед тэрхүү нийлүүлэлтийн дутууг нөхөж зах зээлд худалдан борлуулахаар төлөвлөсөн юм.
Гэтэл Монголчуудын сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн иргэдийн махны эрэлт ихэсч, эрэлтийг дагаад хэдийгээр нийлүүлэлт багасаагүй ч үнэ өсөх хандлага ажиглагдаж буй тул нөөцийг махыг Цагаан сарын өмнөх өдрүүдэд түр хугацаагаар борлуулахаар шийдвэрлээд байна.
Энэхүү нөөцийн махны худалдаа нь 02-р сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд явагдах бөгөөд дараахь цэгүүдээр борлуулалт хийгдэнэ. Үүнд:
- “Хүчит шонхор”, “Хар хорин”, Бэлх захууд,
- Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа “Мишээл” төв, “АСА” цирк
- Мөн Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Амгалан дахь Оргил худалдааны төв, Хан-уул дүүргийн Буянт-Ухаа цогцолборт болох үзэсгэлэн худалдаанууд
- Түүнээс гадна Мах маркет, Мах импекс компаниудын нэрийн 7 дэлгүүр, Сонгино хайрхан дүүргийн 1-р хороололд байрлах Макс дэлгүүр, Хан-Уул дүүргийн 19-р хорооллын үйлчилгээний төвийн Марко дэлгүүр, Сүхбаатар дүүргийн 11-р хороололд байрлах Номин хайпермаркет дэлгүүрүүд
Нөөцийн махыг борлуулж буй үнийн талаар тодруулга өгөөч
Энэ удаад жижиглэж савласан махны хувьд: Үхрийн мах 5900, хонины мах 5700, ямааны мах 4600 төгрөгөөр, гулууз болон өрөөл махны хувьд Үхрийн мах 5700, хонины мах 5200, ямааны мах 4200 төгрөгөөр тус тус худалдаанд гаргаж байгаа. Жижиглэнгийн үнэ нь зах зээл дээрхи жижиглэнгийн үнээс 600-900 төгрөгөөр хямд байгаа. Мөн бид цагаан сарын бууз баншны хэрэгцээнд зориулж хонь ямааны махыг гулууз хэлбэрээр, үхрийн махыг өрөөл буюу 10 кг-аар савлаж бэлтгэсэн байдлаар худалдаалж байна. Үүнийг хүмүүст хүртээмжтэй хүргэх, дахин гар дамжуулахгүй байх зорилгоор худалдан авагч бүрээр бүртгэл хөтөлж худалдаалж байна.
Цагаан сар өнгөрөхөөр нөөцийн махны худалдаа зогсоод, тэгээд хэзээ яаж эхлэх, ямар байдлаар явах вэ?
Цаашид нөөцийн махыг Улаанбаатар хотын хэмжээнд 3-р сараас эхээс эхлээд борлуулж эхэлнэ. Нөөцийн махыг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх үүднээс Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 300 гаруй дэлгүүр, борлуулалтын нэгжээр борлуулна. Нөөцийн махыг борлуулах эдгээр 300 гаруй нэгжийг Нийслэлийн Захирагчийн албатай хамтран сонгох бөгөөд сонгосон дэлгүүрүүдийг олон нийтэд 2-р сардаа багтаан мэдээлэх болно. Эдгээр цэгүүдээр 3-р сараас 7-р сарыг дуустал хугацаанд борлуулах нөөцийн махны тоо хэмжээг мөн нээлттэй мэдээлж ажиллах юм.
Энэ жилийн нөөцийн махны борлуулалтанд “нөөцийн махны ваучер” буюу эрхийн бичиг гэсэн шинэ хэлбэр нэвтрүүлж, турших гэж байгаа. Иргэд энэхүү ваучер буюу мах худалдан авах эрхийн бичгээр тогтоосон дэлгүүрүүдээс нөөцийн махыг худалдан авах эрхтэй болох бөгөөд энэ нь өмнө нь гардаг байсан нөөцийн мах ченжүүд болон гуанз ресторанд очих биш зорилтот зах зээлдээ хүрч буй эсэхийг хянах хэрэгсэл болох юм.
Ингэхэд энэ жил хэдий хэмжээний мах нөөцөд борлуулагдах билээ? Үүнийгээ бүрэн бэлтгэж чадсан уу?
Энэ жил нөөцөд 14,000 тонн мах борлуулагдана. Үүнээс одоогийн байдлаар 9,000 тонн орчим мах бодитоор бэлтгэгдээд байна. 2-р сардаа багтаад үлдсэн махаа бэлтгэчихэж амжина.
Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийн хөтөлбөр нь мах бэлтгэх болон мах хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагаануудыг тус тусдаа бие даасан этгээдүүдээр гүйцэтгүүлж, эдгээр нь бие биендээ хяналт тавьж ажилладаг болсон ба ОБЕГ-аас томилогдсон Улсын нөөцийн нярав ажиллаж байгаа тул нөөцийн мах нь бодитойгоор бэлтгэгдэж, нөөцийн махны зооринд хадгалагдаж байгаагаараа онцлогтой. Урьд жилүүдэд 10 -12 мянган тонн мах нөөцөд борлуулсан гэсэн мэдээ байдаг ч яг үнэндээ зах зээлд хэдий хэмжээний мах бодитойгоор нийлүүлэгдсэн бэ гэдэг бол асуудалтай л байсан. Тэгэхээр магадгүй зах зээлийн жинхэнэ эрэлт нь 10, эсвэл 8 мянган тонн байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг ч харгалзаад бид үлдсэн мах бэлтгэлээ жаахан харзнаад байгаа.

Сэтгэгдэл (1)
zochin (202.131.229.180)
ene jiliin nuutsiin makh tun dajgui bna lee. sain makh bna lee shuu