О.Насанбурмаа алтан медаль хүртлээ
- 2013-01-28
- Спорт
- 0
Олимпийн хошой аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд урамтай зоримог барилдаж дөрвүүлээ медальд хүрсэн байна. Харин гурван эрэгтэй бөх тааруу барилджээ. Гавьяат тамирчин О.Насанбурмаа 67 кг-ын жинд алтан медаль хүртэв. Тэрбээр энэ жилээс дээд жиндээ шилжин барилдаж байгаа юм. Харин түүнтэй нэг жинд барилдсан ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртжээ. 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Оросын бөх Ольга 3:2, 3:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд оросын бөх Елена Востриковад 0:2, 0:2 оноогоор ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон байна. Мөн 63 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль энгэртээ зүүж, О.Бурмаа энэхүү тэмцээнээс гурав дахь мөнгөн медаль авч амжилтаа бататгалаа. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 32 бөх барилдсанаас ОУХМ Б.Баянмөнх эхний тойрогт Оросын бөх Рустам Муразовт 1:7, 1:2 онооны харьцаагаар хожигдож, Д.Цогтбаатар хоёрдугаар тойрогтоо мөн л Оросын бөхөд өвдөг шорооджээ.

Б.Номоо

Сэтгэгдэл (0)