Галын улмаас 230 хүн амиа алдлаа
- 2013-01-28
- Дэлхий
- 0
Бразилийн Санта Мариа хотын нэгэн шөнийн клубт гал гарснаар 230 хүн амь эрсэджээ.

Бразилийн Санта Мариа хотын нэгэн шөнийн клубт гал гарснаар 230 хүн амь эрсэджээ. Гарах гарцанд хүмүүс овоорсноор ихэнх хүмүүс утаанд хордож амьсгал боогдож нас барсан хэмээн “Associated press” агентлаг мэдээлжээ.
260 мянга гаруй оютнууд амьдардаг энэхүү их сургуулиудын хотод ийм хэрэг гарсанд дэлхий нийт их цочирдлоо. Клубт байсан гэрчийн мэдүүлж байгаагаар гал эсвэл хорт утаа нь тэнд тоглож байсан хамтлаг дуучдаас гарч эхэлсэн ажээ. Гал унтраах, аврах ангийнхан тэр даруй ирсэн ч аврах үйл ажиллагааг явуулахад тун хэцүү байсан тухай албаныхан ярьсан. Учир нь үймсэн олон саад болж байснаас гадна, нас барсан хүмүүсийн цогцос барилга руу орох замыг тагласан байжээ.
Өмнө нь шөнийн клубт гал гарсны улмаас олон тооны хүн амиа алдаж байсан нэлээд хэдэн тохиолдол байдаг. 1961 онд Рио Дэ Жаниеро хотын циркт гал гарснаар 503 хүн нас барж байжээ. Мөн 2004 онд Аргентиний Буэнос Аеросын шөнийн клубт гал гарснаар 194 хүн амиа алдаж байсан юм. 2009 онд ОХУ-ын Перм хотноо 152 хүн галын улмаас амиа алдаж байжээ.
Б.БАТ

Сэтгэгдэл (1)
(124.158.110.101)
manaihan ch gesen sain anhaaruushtai l yum. ene olon barand oroi shonodoo heden hyn baij arhia uudag bilee? batalgaagyi shyy!