Египетийн ерөнхийлөгч айлчлалаа цуцлав

Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси улс оронд нь болж буй эмх замбараагүй байдлын улмаас Этиопт хийх айлчлалаа цуцалжээ. Өнгөрөгч ням гаригт Этиопт Африкийн холбооны дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд М.Мурси энэ уулзалтад оролцсонгүй. Харин түүний оронд Египетийн т ө л ө ө л ө г ч д и й н багийг Гадаад харилцааны сайд Мухамед Амр ахалж иржээ. Египетэд өнгөрөгч баасан гаригт хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсч одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм. Үүнтэй х о л б о г д у у л а н М . М у р с и Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байгаа Ерөнхий сайд Хишам Кандилыг эх орондоо нэн даруй ир хэмээн дууджээ. Энэ зуур тэрбээр Үндэсний батлан хамгаалах зөвлөлийг шуурхай хуралдуулж, эмх замбараагүй байдлыг газар авахаас сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Тус улсын Порт-Саид, Исмаилия, Суэц хотод хөлбөмбөгийн фэнүүд цагдаа нартай мөргөлдсөний улмас олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Ганц Порт- Саид хотод л гэхэд цагдаагийн хоёр албан хаагч, 28 энгийн иргэн амь үрэгдэж, 300 орчим хүн гэмтэж бэртсэнийг тус хотын эмнэлгүүдийн тэргүүн Абдель-Рахман Фара “Ахрам Онлайн”-д мэдээлжээ.


Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси улс оронд нь болж буй эмх замбараагүй байдлын улмаас Этиопт хийх айлчлалаа цуцалжээ. Өнгөрөгч ням гаригт Этиопт Африкийн холбооны дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд М.Мурси энэ уулзалтад оролцсонгүй. Харин түүний оронд Египетийн төлөөлөгчдийн багийг Гадаад харилцааны сайд Мухамед Амр ахалж иржээ. Египетэд өнгөрөгч баасан гаригт хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсч одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан М.Мурси Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байгаа Ерөнхий сайд Хишам Кандилыг эх орондоо нэн даруй ир хэмээн дууджээ. Энэ зуур тэрбээр Үндэсний батлан хамгаалах зөвлөлийг шуурхай хуралдуулж, эмх замбараагүй байдлыг газар авахаас сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Тус улсын Порт-Саид, Исмаилия, Суэц хотод хөлбөмбөгийн фэнүүд цагдаа нартай мөргөлдсөний улмас олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Ганц Порт-Саид хотод л гэхэд цагдаагийн хоёр албан хаагч, 28 энгийн иргэн амь үрэгдэж, 300 орчим хүн гэмтэж бэртсэнийг тус хотын эмнэлгүүдийн тэргүүн Абдель-Рахман Фара “Ахрам Онлайн”-д мэдээлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)