Милош Земан Чехийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо
- 2013-01-28
- Дэлхий
- 0
Ч е х и й н Е р ө н х и й л ө г ч и й н сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад экс Ерөнхий сайд Милош Земан ялалт байгуулжээ. Тус улсын анхны орон даяарх шууд сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын саналын хуудсыг 100 хувь тоолж дуусахад М.Земан 54.80 хувь буюу 2.7 сая санал авчээ. Харин түүний өрсөлдөгч шадар сайд, Гадаад харилцааны сайд Карел Шварценберг 45.19 хувь буюу 2.2 сая хүний санал авчээ. Энэ шатны санал хураалт 59.11 хувьтай явагдсан байна. М.Земан ирэх гуравдугаар сард 10 жил төр барьсан Ваклав Клаусаас Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авна. Эргэн сануулахад, сонгуулийн эхний шатны санал хураалтад М.Земан 24.2, К.Шварценберг 23.4 хувийн санал авч, шууд ялалт байгуулах хэмжээнд хүрээгүй ч бусад нэр дэвшигчдийг манлайлснаар хоёр дахь шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. М.Земан гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд тун удалгүй анхны гадаад айлчлалаараа Словакийг сонгоно гэж ажиглагчид таамаглаж байна. М.Земан нь 1944 оны есдүгээр сарын 28-нд төрсөн, 1968 онд Чехословакийн Коммунист намд элсэн орсон. Гэвч хоёр жилийн дараа хөөгджээ. 1989 онд Прагийн “Народный Стрийт” буюу үндэсний гудамжинд болсон жагсаалд оролцож Чехословакийг доргиосон “Хамба хилэн хувьсгал”-ыг санаачилжээ. 1993 онд Чехийн социал демократ намын тэргүүнээр сонгогдож, 1996-1998 онд парламентын доод танхим буюу депутатын танхимын тэргүүнээр ажиллаж байгаад 1998-2002 онд Ерөнхий сайдаар ажиллажжээ. Харин 2003 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ваклав Клауст ялагдаж улстөрийн идэвхтэй амьдралаас хөндийрөөд байжээ.

Чехийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад экс Ерөнхий сайд Милош Земан ялалт байгуулжээ. Тус улсын анхны орон даяарх шууд сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын саналын хуудсыг 100 хувь тоолж дуусахад М.Земан 54.80 хувь буюу 2.7 сая санал авчээ. Харин түүний өрсөлдөгч шадар сайд, Гадаад харилцааны сайд Карел Шварценберг 45.19 хувь буюу 2.2 сая хүний санал авчээ. Энэ шатны санал хураалт 59.11 хувьтай явагдсан байна. М.Земан ирэх гуравдугаар сард 10 жил төр барьсан Ваклав Клаусаас Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авна. Эргэн сануулахад, сонгуулийн эхний шатны санал хураалтад М.Земан 24.2, К.Шварценберг 23.4 хувийн санал авч, шууд ялалт байгуулах хэмжээнд хүрээгүй ч бусад нэр дэвшигчдийг манлайлснаар хоёр дахь шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. М.Земан гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд тун удалгүй анхны гадаад айлчлалаараа Словакийг сонгоно гэж ажиглагчид таамаглаж байна. М.Земан нь 1944 оны есдүгээр сарын 28-нд төрсөн, 1968 онд Чехословакийн Коммунист намд элсэн орсон. Гэвч хоёр жилийн дараа хөөгджээ. 1989 онд Прагийн “Народный Стрийт” буюу үндэсний гудамжинд болсон жагсаалд оролцож Чехословакийг доргиосон “Хамба хилэн хувьсгал”-ыг санаачилжээ. 1993 онд Чехийн социал демократ намын тэргүүнээр сонгогдож, 1996-1998 онд парламентын доод танхим буюу депутатын танхимын тэргүүнээр ажиллаж байгаад 1998-2002 онд Ерөнхий сайдаар ажиллажжээ. Харин 2003 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ваклав Клауст ялагдаж улстөрийн идэвхтэй амьдралаас хөндийрөөд байжээ.

Сэтгэгдэл (0)