”Самсунг” корпораци хамгийн олон гар утас борлуулсан байна

Өмнөд Солонгосын “Самсунг электроникс” корпораци өнгөрөгч онд дэлхий даяар хамгийн олон гар утас борлуулсан байна. “Интернэйшнл Дата корпораци” хэмээх олон улсын мэдээллийн технологийн судалгааны байгууллага 2012 онд хамгийн олон гар утас борлуулсан компаниудын талаар судалгаа явуулсан агаад “Самсунг” корпораци 400 сая гаруй гар утас зарснаараа ийм төрлийн бизнес эрхлэгч дэлхийн бусад компанийг ардаа орхижээ. Тус корпораци өнгөрөгч онд 407 сая гар утас борлуулжээ. Энэ нь 2011 оныхоос 22.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Нөгөөтэйгүүр энэ корпораци одоогийн байдлаар дэлхийн гар утасны зах зээлийн 23.7 хувийг эзэлж байна. Тэгвэл энэ корпорацийн гол өрсөлдөгч “Нокиа” корпораци өнгөрөгч онд 335.6 сая ширхэг гар утас худалджээ. Энэ нь 2011 оныхоос 19.5 хувиар илүү гэсэн үг. Жагсаалтын гуравт Америкийн “Аппле” 136.8 саяар орсон бол түүний араас Хятадын “ЗТЕ” 65 сая, Өмнөд Солонгосын “Эл-Жи” 55.9 сая ширхэг гар утас борлуулснаараа бичигджээ. Ер нь өнгөрөгч онд дэлхий даяар 1.71 тэрбум, түүний дотор 545.2 сая ширхэг ухаалаг гар утас худалдаалагджээ. Энэ нь 2011 оныхоос 0.2 хувиар буурсан үзүүлэлт аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)