“Тaйлагдашгүй нууц”-аас тайлж эхэллээ

Шинэ он гарахтай зэрэгцэн сансар судлалын хэсэг эрдэмтэн “Тайлагдашгүй нууц” цувралыг Америкийн “ЮФО” сэтгүүлд нийтлүүлжээ. Энэхүү цуврал нийтлэлд “НАСА”-гийн эрдэмтэд хүн төрөлхтнөөс чухам юу нуугаад байгаа болон “Библи”-д гардаг “Ноа” хөлөг онгоц олдсон байж болзошгүй тухай сонирхолтой зүйлүүдийг баримтжуулан оруулжээ. Ингээд энэхүү цуврал нийтлэлээс дээжлэн уншигч танаа хүргэе.
Шинэ он гарахтай зэрэгцэн сансар судлалын хэсэг эрдэмтэн “Тайлагдашгүй нууц” цувралыг Америкийн “ЮФО” сэтгүүлд нийтлүүлжээ. Энэхүү цуврал нийтлэлд “НАСА”-гийн эрдэмтэд хүн төрөлхтнөөс чухам юу нуугаад байгаа болон “Библи”-д гардаг “Ноа” хөлөг онгоц олдсон байж болзошгүй тухай сонирхолтой зүйлүүдийг баримтжуулан оруулжээ. Ингээд энэхүү цуврал нийтлэлээс дээжлэн уншигч танаа хүргэе.

“НОА”-ГИЙН НУУЦ
1949 онд Их Британийн “Би Би Си”-гийн нисдэг тэрэгнээс санаандгүй авсан хар цагаан гэрэл зураг “Араратын аномал”-ыг хүрээлсэн газар нутгийг нээжээ. Зураг дээр Арарат уулын оройгоос ердөө 800 метрийн доор орших цасанд хучигдсан энгэр дээр ер бусын нэгэн зүйл байгаа нь тод буусан байна. Судлаачдын олонхи нь энэхүү зүйлийг “Библи”-д гардаг Арарат ууланд тогтсон “Ноа”-гийн усан онгоц хэмээн таамаглажээ.
“Библи”-д “Ноа”- гийн хөлөг онгоцыг Арарат-ын уулсад тогтсон гэж олон тоон дээр бичсэн байдаг учраас байршлыг нь тогтоож чадалгүй өнөөдөртэй золгосон байна. Ихэнх талбайг нь уулс эзэлдэг дорнод Турк, хойд Армяны хамгийн өндөр ноён оргил нь “Арарат” уул гэнэ. Энэ уулсын налуу нь дугараг хэлбэртэй, цас мөсөөр хучигдсан өргөн талбайг эзэлдэг. Дээрх олдвор нь өнөөдрийг хүртэл АНУ- ын эрх баригчдын сонирхлыг ихээр татаж буй. Мөн олон тооны байлдааны болон судалгааны нисдэг тэрэг илгээж зургийг нь авсан байдаг.
Ховор олдворын урт нь 1000 метр, өргөн нь 150 метр хэмжээтэй агаад усан завьтай тун төсөөтэй харагддаг байна. Үүнээс гадна эрдэмтдийн хэлснээр “Библи”-д гардаг “Ноа”-гийн хөлөг онгоцны тодорхойлолттой яв цав таарч байгаа нь ихээхэн сонир хол татаж байгаа юм. Юутай ч энэхүү ховор олдворыг сонирхох болсон шалтгаан хийгээд судалсан үр дүнгийнхээ талаар АНУ ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.


САНСАР СУДЛАЛЫН ЭРДЭМТДИЙН БАРИМТ
Өнгөрсөн онд хамгийн их дуулиан тарьсан цуурхал бол арванхоёрдугаар сарын 21-ний өдөр байв. Энэхүү өдөртэй холбоотой бас нэгэн зүйл нь Нибиру гариг байсан юм. Тэгвэл цэнхэр гаригийн хамгийн хүчирхэг сансар судлалын төв “НАСА”-гийн эрдэмтэд Нибиру гариг байдаггүй хэмээн үгүйсгэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийсэн. Тэдний хэлснээр есдүгээр галактик болон галактик хоорондын орон зайд ямар нэгэн гариг байхгүй гэсэн билээ.
Уг мэдэгдлийн эсрэг сансар судлалын хэсэг эрдэмтэн нийлж 1983 онд “IRAS” хиймэл дагуулын авсан зургийг ил болгосон нь шинэ оны онцлох дуулиан болоод байна. Мөн тэд уг зурагт тодорхой хэмжээний засвар хийж 3D хэлбэрт оруулсан ажээ. Сансар судлалын эрдэмтдийн үзэж буйгаар Нибиру гариг нь Марс болон Юпитер гариг хоёрын дунд оршдог гэнэ. Мөн АНУ-ын эрх баригчид Өмнөд туйлд байрлуулсан дэлхийн хамгийн том телескоп бүтээх ажилд хөрөнгө оруулж, Нибиру гаригийг ажиглах үйлсэд ихээхэн анхаарал хандуулдаг. Тийм байтал олдсон мэдээллийг нууцалж байна хэмээн “хардаж” байгаа юм. Харин “НАСА”-гийн зүгээс энэхүү телескоп нь радио долгионы мэдрэгчтэй учир зураг авах боломжгүй гэсэн. “НАСА”-гийн эсрэг баримт дэлгэсэн эрдэмтдийн онолоор Нибиру гариг нь нарны цаана байгаа. Тиймээс одоохондоо харагдахгүй байгаа гэдэгт бат итгэлтэй буй гэнэ.
Уг мэдэгдлийг хийсний дараа “НАСА” өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Иймээс олон хүн сансар судлалын онолын эрдэмтдийн таамагласан зүйл үнэн гэдэгт итгэж эхэлжээ. Мөн “НАСА”- гийн эрдэмтдийн үгүйсгэсэн зүйлийн тухай болон сансар судлалын ховор нандин олдворуудыг олон нийтэд дэлгэхийг шаардаж байгаа юм. Үнэхээр Нибиру гариг дэлхий рүү ойртож байгаа нь үнэн бол хүн төрөлхтөн юу хийж чадах вэ гэсэн асуултын хариу тодорхойгүй үлдлээ.


ИТГЭГЧИД БА ҮЛ ИТГЭГЧИД
Учир нь үл ойлгогдох Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тухай “үлгэр”-ийг хүмүүс өөрсдөө зохиодог гэсэн санааг 1940-өөд оноос хойш олон хүн гаргаж тавьсаар иржээ. Хамгийн анх ЗХУ /хуучнаар/- ын Засгийн газраас нисдэг биетүүдийг хийх болсон гэж америкчууд үздэг. Юутай ч шинжлэх ухааны зарим эрдэмтэн, энгийн хүмүүс бид өдгөө үл мэдэгдэх нисдэг биет харсан, үлдэгдлийг олсон гэх мэдээллийг сонсоод инээдээ барьж яддаг болсон нь нууц биш.
Гэвч үүнийг үгүйсгэгчид бий. Тэр ч байтугай тухайн салбарт мэргэшсэн, дагнаж судалгаа явуулдаг эрдэмтэд байдаг ажээ. Тэдний хэлж буйгаар “НАСА”-гийн төв баазад 10 гаруй тооны үл мэдэгдэх нисдэг биетүүд хадгалагдаж буй гэнэ. Үүгээр ч зогсохгүй харь гаригийн хүний цогцос байдаг хэмээж байгаа юм. Мөн 1966 онд Югославт сүйрсэн нисдэг биет дотроос олдсон харь гаригийн хүнд задлан хийж буй зурrийг олон нийтэд дэлгэж үзүүлсэн нь багагүй дуулиан дэгдээгээд байна.

Эх сурвалж: “Shanghai daily” цахим сэтгүүл

Р.ОЮУНГОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (103.26.195.168)

    2015-12-11

    nibiru garig haana baina stopt

  • Jss (122.201.18.175)

    2013-05-11

    tai vgs hvmvvsiin amidraliig uurchilsuur bna.. Bibli dr bdag tvvhvvdiig odoo erdemten notlosoor bna.. BIBLE BOL DELHIIN TSORIIN GANTS VNEN NOM..

  • bbc (202.21.113.138)

    2013-05-11

    5 6 jiliin omnoh medeelliig oruulah yum

  • ergelzeee (112.186.50.118)

    2013-04-28

    ergelzeeen dund amidarsaar duusah yum bn doo

  • иргэн (122.201.18.20)

    2013-04-18

    ёо болилдоо монголоор бол ангараг, санчир хоёрын дунд гэсэн үг ...

  • (121.101.177.106)

    2013-01-28

    1 badarchin yavj baital modond tsovdlyylsan nuhur dyydaad hyye shilbe maajaad ug l duu gesen gedeg shyy he he

  • Genesis (99.47.247.89)

    2013-01-28

    Jupiter... Mars... Mongoloor n orchuulaad Sugar, Barhasbadi geed bichchij bolooguim bh daa....

  • NMB (182.160.7.122)

    2013-01-28

    Za shal hotsrogdchihson medee taviad bhiin