Ойрын 50 жилд хийгдэх шилдэг нээлтүүд
- 2013-04-27
- Дэлхий
- 0
Америкийн алдарт “Тайм” сэтгүүл ойрын 50 жилд эрдэмтдийн бүтээж чадах
хамгийн ашигтай 10 нээлтийг нэрлэжээ. Ингэхдээ тэд нийт хоёр сая гаруй
хүний дунд санал асуулга явуулж, салбар салбарын эрдэмтдийг хамруулсан
чуулган зохион байгуулсан байна. Ойрын 50 жилд гарах нээлтээс хүмүүсийн
сонирхлыг хамгийн ихээр татаж буй гурван нээлтийг энд онцоллоо.
Америкийн алдарт “Тайм” сэтгүүл ойрын 50 жилд эрдэмтдийн бүтээж чадах хамгийн ашигтай 10 нээлтийг нэрлэжээ. Ингэхдээ тэд нийт хоёр сая гаруй хүний дунд санал асуулга явуулж, салбар салбарын эрдэмтдийг хамруулсан чуулган зохион байгуулсан байна. Ойрын 50 жилд гарах нээлтээс хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй гурван нээлтийг энд онцоллоо.
Устөрөгчийг дэмжих хөдөлгүүр
Автомашины хөдөлгүүр устөрөгчөөр ажилладаг болно гэдэг хэдийгээр утгагүй сонсогдож байгаа ч энэ зууны дунд үе гэхэд дотоод шаталтын хөдөлгүүр “моод”-ноос гарч устөрөгчийг дэмжих хөдөлгүүр дэлгэрэх гэнэ. Учир нь одоогоос 120 жилийн өмнө уурын зүтгүүрийг халж шаталт хөдөлгүүрийг бий болгоно гэхэд хэн ч итгээгүй. Үүнтэй адил өнөөдөр өргөн ашиглагдаж буй шаталт хөдөлгүүрийг халж устөрөгчийг дэмждэг хөдөлгүүр бүтээхэд ойрхон байна. Юутай ч хором хормоор хөгжиж буй автомашин үйлдвэрлэл өнөөдөр цахилгаан хөдөлгүүрийг бүтээгээд байгаа нь том ололт юм.
Хүн хөдөлмөрлөх шаардлагагүй болно
XXI зууны сүүл гэхэд хүн төрөлхтний хэрэглэж буй эд зүйлсийн 90 гаруй хувь нь автоматжих гэнэ. Мөн томоохон үйлдвэр, завод, нисэх хүчний салбар бүрэн автомат болох юм байна. Хотын байгууламжийн усалгаанаас эхлээд автомашины хөдөлгөөнийг зохицуулагчийг компьютерийн тусламжтайгаар удирдах боломжтой болно. Нэг үгээр хэлбэл хүний оролцоо багасна гэсэн үг. Зарим эрдэмтэн энэхүү автоматжих үйл явцыг ихээхэн дэмжиж байгаа бол зарим нь үгүйсгэж байгаа юм. Учир нь хүний оролцоо багассанаар сэтгэн бодох чадвар муудаж мөхөх аюулд хүрч болзошгүй гэнэ.
Бие хүнийг эсээс гаргаж авна
Хүний бие махбодийг эсийн аргаар хувилах аргыг XX зуунд нээсэн. Өнөөдөр энэхүү аргыг улам боловсронгуй болгох шаардлага эрдэмтдийн өмнө тулгараад байна. Хэрэв хүнийг эсийн аргаар гаргаж авч чадвал эрхтэн шилжүүлэн суулгах, донор олох зэрэг бэрхшээл үгүй болно гэсэн үг. Товчоор хэлбэл, хүний амьдрах хугацаа уртасч, ямар ч өвчнийг эмчлэх боломжтой болох юм.

З.ЦЭЦЭН

Сэтгэгдэл (0)