Спортын сэтгүүлчид номын баяраа хийлээ
- 2013-01-28
- Спорт
- 0

Үе үеийн спортын
сэтгүүлчдийн уран бүтээлийн дээжийг нэгэн дор цуглуулсан номын хурим өнөөдөр
Спортын төв ордонд боллоо. Олимпийн цагаан өвөө Магван гуайн номноос эхлээд
одоо цагийн спортын сэтгүүлзүйн өнгө төрх болсон олон залуусын
уран бүтээлийг дэлгэн харуулсан энэ номын баярыг “Миний муу дэлдэн” хэмээн өхөөрдүүлсээр та
бидний сайн танил МҮОНТ-ийн спортын албаны сэтгүүлч Батжаргал, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын спортын
сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Отгонцагаан
нар нээсэн юм. Манай улсад спортын сэтгүүлзүйн талаар ном товхимолоо гаргасан
29 сэтгүүлч, уран бүтээлч байдаг бөгөөд хэвлэгдэж амжаагүй, хэвлэхээр зэхсэн
олон бүтээл байгаа аж. Энэ бүхний дээж сор болсон 100 гаруй ном бүтээлийг нэгэн
дор дэлгэн тавьж ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.



Б.Судар-Эрх

Сэтгэгдэл (0)