Ахмад тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв

Монголын сагсан бөмбөгийн холбоо, ахмадын зөвлөлтэйгөө хамтран сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа “Чингис” зочид буудалд хүлээн авлаа. Хүндэтгэлийн хүлээн авалтад үе үеийн 65 ахмад тамирчин хүрэлцэн иржээ. Мөн сагсан бөмбөгийн ахмад тамирчин, спортын мастер Д.Содномзундуй агсны гэргий Б.Цэнд-Аюуш, ЦДБЭЧ-ын дуучин, гавьяат жүжигчин Ж.Одмаа нар урилгаар оролцсон байна. Үе үеийн ахмад тамирчид цугласан энэхүү уулзалтад ирсэн зочид дурсамжтай сайхан яриа өрнүүлж, залуу тамирчдадаа туршлагаасаа хуваалцжээ. Энэ үеэр “Сүү” ХК сагсан бөмбөгийн ахмад тамирчдад гарын бэлэг гардуулсан байна.

Б.Сэлэнгэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)