Бразилд 233 хүн амь үрэгджээ
- 2013-01-29
- Дэлхий
- 0
Бразилын өмнөд захын Рио-Грандедо-Сул мужийн Санта-Мариа хотын
“Үнсэлт” хэмээх шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас 233 хүн амь
үрэгджээ.

Шөнийн цэнгээний газар хэд хэдэн хаалгатай ч тухайн үед хамгаалагч нар бүх хаалгыг цоожилсон байсан гэнэ. Учир нь клубт хэт олон хүн ирсэн учир зарим хүнийг төлбөрөө төлөхгүйгээр барилгаас гарч явахаас сэрэмжилж ийнхүү хаалгуудыг цоожилж, нэг хаалган дээр төвлөрсөн байсан аж. Галын улмаас 233 хүн амь үрэгдэж, 131 хүн түлэгдэж, хордсон агаад амиа алдсан хүмүүсийн 120 нь эрэгтэй, 113 нь эмэгтэй байжээ. Одоогоор тэдний 185-ынх нь хэн болохыг тогтоогоод байгаа аж. Мөн тэдний ихэнх нь 20- оос доош насныхан. Гал өнгөрөгч ням гаригийн шөнийн 02.00 цагийн үед гарсан бөгөөд амралтын энэ өдөр клубт энгийн үеийнхээс олон хүн цугласан байжээ.

Ойрын үед илгээх энэ тусламжийг хамгийн хүнд зэргийн түлэгдэлттэй залууст хүргэхийг тэрбээр хүсэмжилжээ. Бразил, Аргентин Улс Латин Америкийн холбоотон орнууд бөгөөд хоёулаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй. Тиймдээ ч ойр дотно байдаг юм. Гурван өдрийн бүх нийтийн гашуудал зарлав Бразилийн Ерөнхийлөгч, хатагтай Дилма Рус сефф Санта-Мариа хотод аймшигт хэрэг гарсантай холбогдуулан Чилид хийх гэж байсан айлчлалаа цуцалж, тус хотод иржээ. Чилид Европын холбоо Латин Америкийн холбоотнуудын тун чухал дээд хэмжээний уулзалт эхлэх гэж байгаа юм. Харин уулзалтыг зохион байгуулагч Чилийн Ерөнхийлөгч Себастиан Пинера эмгэнэлт явдлыг сонсоод форумд оролцох 60 гаруй орны төлөөлөгч нэг минут чимээгүй зогсч хүндэтгэл үзүүлнэ гэж хэлжээ.
Мөн Латин Америк даяар эмгэнэн гашуудаж байна гэжээ. Үүнээс гадна Латин Америкийн бусад орон болон Европын орнууд Бразилд гүн эмгэнэл илэрхийлж байна. Д.Руссефф Санта- Мариа хотноо амь үрэгдсэн болон түлэгдэж, хордсон залуусын ар гэр, хамаатан садантай уулзаж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амлаж, гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр хохирогчдыг хүндэтгэж улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлажээ. Үүнээс өмнө Рио- Гранде-до-Сул мужийн амбан захирагч муж даяар долоо хоногийн гашуудал зарласан бол Санта-Мариа хотын дарга хотдоо бүтэн сарын гашуудал зарласан юм. Үүнээс гадна Д.Руссефф нийслэл хотод болох баярыг цуцалжээ. Тус улс 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрх авсан бөгөөд 500 өдөр үлдсэний баярыг тэмдэглэхээр төлөвлөсөн байжээ.
Юутай ч, энэ хэргийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шөнийн клубын ослыг тус улсын түүхэнд сүүлийн хагас зуун жил дэх хамгийн аймшигт явдал хэмээн тодорхойлж байна. 1961 оны арванхоёрдугаар сард Рио-де- Жанейро мужийн Нитерой хотын циркт гал гарч 500 гаруй хүн амь үрэгдэж байжээ. Дашрамд дурдахад, Санта-Мариа хотын хэрэгтэй адил явдал 2009 оны сүүлээр ОХУ-д болж байжээ. Москва хотоос 1400 км-ийн зайд орших Пермь хотын “Доголон Морь” /Lame Horse/ хэмээх шөнийн клубт залуус галаар наадсаны улмаас 156 хүн амиа алджээ.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)