Амь эрсэдсэн зургаан далайчин олджээ
- 2013-01-29
- Дэлхий
- 0
Оросын “Шанс-101” хэмээх загас агнуурын усан онгоц Японы тэнгист
осолдсоны дараа багийн 30 гишүүний зургаа нь амь эрсэдсэн олджээ.
Оросын “Шанс-101” хэмээх загас агнуурын усан онгоц Японы тэнгист осолдсоны дараа багийн 30 гишүүний зургаа нь амь эрсэдсэн олджээ. 30 далайчны 19 нь орос, 11 нь индонез үндэстэн байсан байна. Хөлөг Японы эргийн ойролцоо живсэн бөгөөд 10 далайчин аврах салын тусламжтайгаар хуурай газар дээр гарсан байна.
Оросын аврах албаныхан холбоо тасарсан хөлөг онгоцыг эрж хайх ажиллагаа явуулж, Японы эргээс 50 км-ийн зайд живсэн байхыг олжээ. Тэд багийн 21 гишүүн /15 нь амьд, зургаа нь нас барсан/-ийг олсон ч есөн гишүүнийг одоо болтол олж чадаагүй байна. Ямартай ч, амиа алдсан зургаа далайчны хоёр нь ОХУ, дөрөв нь Индонез Улсын иргэн болохыг албаныхан баталжээ.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)